Thursday, May 29, 2008

Дараа нь.....



Бид хэд нийт 3 хавтгай тэмээ буудаж хүзүүвчлэсэн юм. Энэхүү судалгааны ажлын гол зорилго бол энэ тэмээг өсгөн үржүүлэх, нүүдэл хөдөлгөөнийг судлах л байсан юм. Бидний ажил харамсалтай нь маш үр дүнтэй ажил байсан ч дараа нь энд ирээд хиймэл дагуулаасаа мэдээлэл хэдэн удаа өгөөд л дараа нь чимээгүй болсон энэ нь юутай холбоотой гэвэл манайхан тэр тэмээнүүдийг хүнсэндээ хэрэглэсэнд байгаа юм даа. Бидний ажил тэгээд талаар болсон маш харамсалтай....

Үргэлжлүүлнэ ээ

Thursday, May 8, 2008

Эхний хавтгай





Бид нар 69 машины дотор тал болон бүх ачааг буулган би болон нөгөө 2 шонхор чинь сууж аваад унтуулдаг эмийн бодисыг, сэргээх эмийн бэлдмэлийг бэлтгэсэн савын би барьсан. Нэг эрэгтэй шонхор нь буугаа цэнэглэн, бид салхины доогуур нь амдуулан явав. Тэгээд огтолцолыг тодорхойлоод, машиныхаа хурдыг огцом аваад сүрэглэсэн тэмээнээс нэгэн хавтгайг сүргээс нь тасдан хөөлөө, буудах гэж байгаа хүнийхээ цээжээр нь нарийхан дээлний бүсээр баглаад, ар тийш нь зурчихсан хэхэхэ... харсан болон үнэн инээдэмтэй. Тэдээд бид нар таслаж авсан тэмээгээ хөө нийт бол 10 орчим минутаас илгг хөөх ёсгүй байдаг. Тэгээд бид 5 орчим насны буур буудсан юм. Маш амжилттай болж, бид дээж, мөн биеийн хэмжээг тогтоон, сансарын дохиололтой хүзүүвчээ зүүсэн юм. Тэгээд л буураа сэргээдэг тарийг нь тариад сэргээгээд явуулсан хэвийн байдалд нь ортол бид ажигласан. Тгээд дараагийнхаа аялалд явсан даа.