Monday, January 26, 2009

Weekend

Сайхан ням гариг байлаа. Бямбаа гаригт ажилтай байсан хэдэн Япончууд ажил дээр ирээд нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулаад, гарын үсэг зуралцав, хоол идэлцэв. Яахав манай байгуулгад төдийгүй улс оронд хэрэгтэй. Япон төсөл манайд хэрэгжиж байсан төслийг харахад өөрсдөө байнга хянадаг болохоор бага ч гэсэн юм үлддэг нь бас дээр шүү…..

За энэ ажил ч яахав Би Давгаа (SUMO) –д хайртай яадгийн… үнэн хийморлог, сайхан монгол залуу эрийн илрэл гэж бодоод л сууж байлаа. Энэ ням газар сайхан өнгөрлөө. Түрүүлэхэд нь өөрөө л авч байгаа юм шиг санадсан та нарт бас тэгж санагдсан биздээ. Дагвааааааааааа гэж орилмоор санагдав. Манай гэрийнхэн ч гэсэн ..

Аан нээрээ бас сайн өдөр нэгэн цуг ажилладаг Америк ахтай цуг хоолонд орлоо. Багш бас цуг орсон бид ажлын холбоотой. Энэ зургаан сард бид Хөвсгөлд уулзалт хийх гэж байгаатай холбогдон.. юу ярих байна вэ гэхээр англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэж ядаж байгаа надад жоохон хэцүү байв. Арай л ондоо тэрний хэл.. би CANADA хүнтэй ажил ярьж л байсан бас л ондооо байна лээ. Яаж нэг хэл сурчийдаа байз гэж л дотроо бодож сууж байв.

Monday, January 19, 2009

Цалингийн асуудал

Би чинь төрийн албанд долоо дэх жилдээ цүтгэж байгаа хуучин, шинийн дундах хүн л дээ. Нэг сар болохоор л цалин байхгүй, амьдралын хэв маяг алдагдуудах юм. Би яахав гэж бодоход амьдрал ахуйгаа аваад явж байгаа цуг ажилдаг залуучуудаа харахаар өрөвдөх шиг.. энэ хүмүүс яасан юм ойлгодоггүй байна аа . нэг сард санхүүжилт орж ирэхгүй юм. Цалин байхгүй, дарга цэрэг нар юм бодмоор юм хахахаха

Wednesday, January 14, 2009

Сайн уу?


Өнөөдрөөс эхлэн би блогоо бичиж эхлэнэ ээ. Би чинь блогтой хүн ш дээ гэж бодов. Сайхан байна аа хэдэн өдөр ажлын ачаалал бага байгаач би эрдмийн ажлаа хурдан хийж хамгаалах юмсан гэж бас төлөвлөж байгаа.

Ойрд амьдрал сайн, дурлаад л дурлуудаад л байжийндөө. Нэг хүүхэдтэй нэг жил найзлаж байна. Ойрд нэг чатны найзынхаа дургүйг хүргэж Жангуум биш ээ ХОРОЛМАА гэдэг хүний дүрд тоглож байна хахаха дүрээ сайн судласан болохоор сайн орж байх шиг байна. Хүн хүндээ итгэж, нэгнийхээ үгийг дааж, нэгнийхээ атласанг нөгөөтөхдөө дамжуулдаг хэсэг ДЖОУН бас байдаг юм байна. чатлахдаа ч гэсэн шудрага байгаач гэж гуймаар байдаг шүү…