Sunday, December 20, 2009

Cайхан шүлэг байна

Суудал тавиагүй хүүд бүү уурла эмээ минь
Магадгүй та залуу харагдсан байх, харин ч та баярлаарай
Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла бүсгүй минь
Магадгүй та таалагдаад өдсөн байх, харин ч та баярлаарай
Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо буу уурла ээжээ
Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсан байх, харин ч та баярлаарай
Ээж аавийнхаа зэмлэлд бүү уурла хүүхдүүдээ
Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартчихсан байх, ойлгоорой
Мөнгөө зээлүүлээгүй найздаа бүү уурла эрхэмээ
Итгэлээ зээлүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай
Чамайг тоогоогүй залууд бүү уурла бүсгүй минь
Дараагийн учрах залуутай учрах боломж олгосон түүнд харин ч та баярлаарай Оройтож ирсэн хүүдээ бүү уурла ааваа
Магадгүй унааний мөнгөө айлийн охинд өгчихөөд алхаж ирсэн байх...