Sunday, January 3, 2010
Шинэ оны мэнд..
1. Хүсэж байгаа сургуулийн маань хариу ирээсэй.
2. Нээх сайхан сэтгэлээсэй найзлах найзтай болий
3. Зуныг сайхан өнгөрүүлье. гэж..................
дунд нь апдатэ хийнэ ээ
Sunday, December 20, 2009
Cайхан шүлэг байна
Магадгүй та залуу харагдсан байх, харин ч та баярлаарай
Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла бүсгүй минь
Магадгүй та таалагдаад өдсөн байх, харин ч та баярлаарай
Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо буу уурла ээжээ
Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсан байх, харин ч та баярлаарай
Ээж аавийнхаа зэмлэлд бүү уурла хүүхдүүдээ
Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартчихсан байх, ойлгоорой
Мөнгөө зээлүүлээгүй найздаа бүү уурла эрхэмээ
Итгэлээ зээлүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай
Чамайг тоогоогүй залууд бүү уурла бүсгүй минь
Дараагийн учрах залуутай учрах боломж олгосон түүнд харин ч та баярлаарай Оройтож ирсэн хүүдээ бүү уурла ааваа
Магадгүй унааний мөнгөө айлийн охинд өгчихөөд алхаж ирсэн байх...
Thursday, November 26, 2009
Happy Birthday to ....
надад нэг гайхалтай шүлэгэн бэлэг барьсан Найздаа баярлалаа Өндөр болоорой оо
Hope lovely surprises are coming your way
To make your Birthday a Wonderful day
Smiles and laughter, joy and cheer
New happiness that stays throughout the year
Hope your birthday brings all these and more
Filling life with surprise and joys galore!
So on this very special day
I would like to say to you
I hope you'll always find happiness
In whatever you may do
Another candle on your cake
Well there's no need to pout
Be glad that you have strength enough
To blow them all out!
Wishing you your happiest birthday yet
A birthday too special to ever forget
So many wishes, so many smiles
Too many memories, too few words
With one big Birthday that is Happy and Fun
It's your birthday and I can't be there
But I'll send you a special birthday wish and a little prayer
Have a happy birthday
I hope that all of your birthday wishes come true
May you have a great time today and find happiness in everything you do
Happy Birthday from the heart
Cause that's where all great wishes start..
Happy Birthday to you my dear Friend!
Төрсөн өдөр энэ ээ тэрээ гэсэн.
За бас нэг өөр бэлэг авсан гэхдээ энд бичдиймуу болдиймуу гээд л............... гэхдээ надад гое санагдсан тааааааааааааааалагдсан таалагдсан гээд л Улс Тунхагласан баяр-н өдөр нээх цоглог ажил дээрээ очиж баахан ажилаа амжуулдийм байна хахахха. үгүй нээрээ хэхэхэ
Saturday, November 21, 2009
hey...
Tuesday, October 6, 2009
захиа .......Үргэлжлэл
Амьдрал нэг л явцгүй ажил нэг л өөдлөхгүй бол GAY-с минь болж байгаа байх гэж боддог.Хааяа ойлгоод байгаа хэрнээ ойлгохгүй байгаа юм шиг хүмүүс хүртэл ажиглагддаг.Тэр болгонд сэтгэл гутарч бор дарс гээч сайхан андаас өөр итгэж чадахааргүй сэтгэлээ хуваалцах ч зүйлгүй болох үе олон байдаг.Надад нутгынхаа хээр байдаг “МУУ УС”-н дээр хоолойгоо сөөтөл уйлж, 2 нүдээ бүлтийтэл уйлж живж үхэх гэж оролдсон гээд олон л зүйл тохиолдож байсан. Гэхдээ эргээд санахаар инээд хүрмээр ч юм шиг. Тийм гэдэгээ мэдсэнээсээ л хойш хүмүүс намайг гадралчих вий дээ ээж аав мэдчихвий дээ гэж бодсоор байгаад гэр бүлийхнээсээ хөндийрч зожиг зан суусан.Би одоог хүртэл ээжээсээ юм гуйхаас ичдэг,тэр байтугай ээжийнхээ хажууд хүртэл дотоожтойгоо унтахаас ичдэг (эрүүл дээ л дээ). Энэ бүхэн энэ хараал идсэн GAY гэдэг үгнээс гарцаагүй гэж боддог.Гэхдээ GAY хүмүүс яасан сэтгэлээрээ , хөгжилтэй , нийтэч , хүнд хайр сэтгэлийн журмаар , найз нөхдийн хувиар амархан дасдаг гээд л эерэг талуудыг би 19 насандаа мэдэрсэн.
-2005 онд тийм хүмүүстэй холбоо тогтоож бараг л урилгаар очлоо. Очсон өдрөө “Залуус эрүүл мэнд” төв дээр очиж шинжэлгээ өглөө. (GAY залуус эрүүл мэнддээ маш их анхаардаг юм байна лээ) Өдөр 14 цагын үед нэгдсэн журамаар хоолонд орчоод 16 цагаас хотоос зайдуу гарч Баян буурал амралтанд очиж “ Эрчүүд дээр + Эрчүүд” сургалтанд суулаа.Энэ бол “Хамтдаа” төвөөс зохион байгуулсан сургалт байлаа.Тэр сургалтанд ойролцоогоор 17-40 насны 60-д залуус ирсэн байсан. Надад их л эвгүй байлаа. Бүгд л намайг хараад л тэгтэл сургалтын менежер 57настай нэгэн эмэгтэй :
-За өнөөдөр энэ сургалтанд 1 ч хараагүй залуу ирсэн байна.Бүгд л сонжоод байхын хүүхэд ичээгээд байхын больцгоо.За миний хүү босоод өөрийгөө танилцуул гэлээ.Гэтэл тэнд дандаа УБ – т байдаг,бас энэ сургалтанд 4-5 удаа суусан бие бие мэддэг залуус байлаа. Би ч уул нь нэлээн нүүрэмгий л юмсан тэгтэл тэр өдөр амнаас үг гарах байтугай амьсгал ч гарахгүй байлаа.