Monday, March 31, 2008

Инээдэг өдөр

Өнөөдөр аргын тооллын 4 сарын 1 – н. Мягмар гараг. Өглөөний нар их эрт гарч, нилээн орой шингэнээ. Өнөөдөр амраг хосуудад эерэг сайн нөлөөтэй тул бие биеээ энхрийлүүштэй. Эл өдөр уурлах, бухимдах, гомдох зэрэг үйлнээ муу бөгөөд хуурах, чадах, инээлгэх, элэг хөшөөх зэрэг үйлнээ өлзийтэй сайн. Үс сэвлэгээ авхуулбаас халзан болноо гэж зурхайн зурлагад буусан байна. Та бүхний чадсан хүн сэтгэлчлэн хууртагдах болтугай. Инээдмийн баярын өдөр

Гэсэн байна....

Vacuum training…..

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Болормаа эгч бид хоёр ойрд лайтай байгаа гэсэн.. Судалгааны тэтгэлэг өгөөд л англи хэл сур гэж төсөв батлаж өгөөд л энэ тэр бодвол сонгууль л байх даа гэсэн. Хүн зүгээр л юм өгөөд байхад чинь яаж уурлаж буруу харах вэ дээ. Тэгээд энэ сараас эхнээс дуустал 30 өдөр шөнө вакумдуулна. Энэ хэр үр дүнтэй байдгийг мэдэхгүй ч үр дүнд хүрэхийг хичээнэ. Энэхүү сургалтынхаа талаар аймар дэлгэрэнгүй бичнэ ээ.

Thursday, March 27, 2008

offline d

Оюуны сааталтайн vндсэн шинж Аргентины нэгэн эрдэмтэн олон тооны судалгаа явуулсны эцэст интернэтийн мэдээ болон имэйлийг маусан дээрээсээ гараа авалгvй уншдаг хvмvvс нь гол тєлєв оюун ухааны хомсдолтой юмуу, эсвэл бэлгийн сулралтай байдгийг тогтоосон байна. /Та одоо маусан дээрээс гараа аваад яах вэ дээ. Оройтсон байна./

Tuesday, March 18, 2008

Хаалга

Ойрд жолооны курсээ төгсөөд, унууад л тэнцээд л хэхэ. Яасан ч хурдан болдог юм 2 сар чинь. Ойрд нэг иймэрхүү л өнгөрлөө. Энэ хэдэн блогчид бүүр завгүй байгаа юм уу эсвэл зарим нь хаалга хаасан байх юм. Энд шууд хэлэхэд бидний хэсэг нөхөд блогооо нэг нэгнээсээ хаахаар чинь хэн нэг нэгнийхээ дотоод сэтгэлийг өнгийж харах юм вэ манай ангийнхан нэг нэгнийгээ сайн ойлгох байх аа гэж бодож байна.... хаалга аа битгий хаагаач ээ.

Tuesday, March 11, 2008

БИ…

Би гдэг хүн хэдэн өдөр ассетачлалын шуурганд өртөөд арайтай л ажлаасаа ховхорсонгүй, хэдэн төгрөг нэмсэн биш нөгөө дарамт нь улам нэмэгдээд л хэрэг алга... Гэхдээ яахав дээ ажилаа хийгээд явж байхад болно биз хэхэ. Ойрд март энэ тэр болооод хүмүүс уугаадд л уугаад л ядахад яасан ч их зам тээврийн осол гардаг юм ве дээ, би бас жолоонд сууж байгаа санаатай... машинаа сайн барьж сураагүй байхад шалгалт өгөх болчих юм тэгэхээр бас л аргагүй ч юм болов уу дөө. Ойрд ажлын нет маань салаад блогоо шинэчилж чадахгүй юм байна шүү дээ. Хүнд нэг БИ гэдэг өвчин байдаг гэнэ ээ.. Энэ нь хүн бие ээ тоох гэсэн утгатай юм шиг байна л даа.. ойрд өөрийгөө зэмлэж байгаа ганцаараа яваад хажуугаар 85000000 хүн байгаад байхад өөрийгөө худлааа хэнд хадгалаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй гэж бодохоор би бас тэр өвчтөний нэг мөн юм болов уу дөө гэж бодоод л л л л л л. Энэ гэхдээ гэнэт бодсон бодол оо маргаашнаас sale зарлахаас даа гэж... хаврын хямдрал 80% ч гэх шиг хэхэ.