Sunday, December 20, 2009

Cайхан шүлэг байна

Суудал тавиагүй хүүд бүү уурла эмээ минь
Магадгүй та залуу харагдсан байх, харин ч та баярлаарай
Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла бүсгүй минь
Магадгүй та таалагдаад өдсөн байх, харин ч та баярлаарай
Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо буу уурла ээжээ
Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсан байх, харин ч та баярлаарай
Ээж аавийнхаа зэмлэлд бүү уурла хүүхдүүдээ
Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартчихсан байх, ойлгоорой
Мөнгөө зээлүүлээгүй найздаа бүү уурла эрхэмээ
Итгэлээ зээлүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай
Чамайг тоогоогүй залууд бүү уурла бүсгүй минь
Дараагийн учрах залуутай учрах боломж олгосон түүнд харин ч та баярлаарай Оройтож ирсэн хүүдээ бүү уурла ааваа
Магадгүй унааний мөнгөө айлийн охинд өгчихөөд алхаж ирсэн байх...

Thursday, November 26, 2009

Happy Birthday to ....

надад нэг гайхалтай шүлэгэн бэлэг барьсан Найздаа баярлалаа Өндөр болоорой оо

Hope lovely surprises are coming your way
To make your Birthday a Wonderful day

Smiles and laughter, joy and cheer
New happiness that stays throughout the year
Hope your birthday brings all these and more
Filling life with surprise and joys galore!

So on this very special day
I would like to say to you
I hope you'll always find happiness
In whatever you may do

Another candle on your cake
Well there's no need to pout
Be glad that you have strength enough
To blow them all out!

Wishing you your happiest birthday yet
A birthday too special to ever forget

So many wishes, so many smiles
Too many memories, too few words
With one big Birthday that is Happy and Fun

It's your birthday and I can't be there
But I'll send you a special birthday wish and a little prayer
Have a happy birthday
I hope that all of your birthday wishes come true
May you have a great time today and find happiness in everything you do

Happy Birthday from the heart
Cause that's where all great wishes start..

Happy Birthday to you my dear Friend!


Төрсөн өдөр энэ ээ тэрээ гэсэн.


11.25нд төрсөн өдөр болов. Даанч ажилдаа түүртээд нэг мэдэхэд орой болсон байх юм. нэг мэдсэн Боловсон хүчин найз эмэгтэй маань ноолууран ороолт өгдийм байна за яах нь бэ дээ гэсээр байгаад авчлаа. тэгсэн нэг найз маань Тайланд саяхан яваад ирсэн юм. Тэгсэн хэхэхэ нээх тод өнгөтэй Подволка өгдийм байна нэг хэсэгтээ л айн дэлгүүр орохооргүй боллоо.
За бас нэг өөр бэлэг авсан гэхдээ энд бичдиймуу болдиймуу гээд л............... гэхдээ надад гое санагдсан тааааааааааааааалагдсан таалагдсан гээд л Улс Тунхагласан баяр-н өдөр нээх цоглог ажил дээрээ очиж баахан ажилаа амжуулдийм байна хахахха. үгүй нээрээ хэхэхэ

Saturday, November 21, 2009

Photos

yag odiid avsiim 4 jiliin omno bolov uu daa
















hey...

Ойрд ёстой завгүй гүйж байна аа. Материал аа 2 удаа нөгөө багш руу явууллаа. Xан Улаанбаатарт ажилаар ирж бид 2 хоолонд орсон, би нэг ..... болзоонд зогссон юм байна. Аан тийм Цагаанаа гэдэг найзтай болсон гэхдээ бид 2ийн уулзалтанд энэ Н1И1 их саад болжийна. Уулзаж улаан ус уухаар тохирсон юм...... Удахгуй баахан баяр болно. Нүхтэд нэгэн тэмдэглэлт үйл болно. Төрсөн өдөр болох гэж байна.. Энэ 11.25нд тохиодог. нээх их пиво ууж, төмс иднэ дээ....

Tuesday, October 6, 2009

захиа .......Үргэлжлэл

Миний амьдарч буй энэ сууринд бол энэ нь их сонин бусдаас ялгаварлах үзэл,мөн хөндийрөх гээд олон сөрөг нөлөөтэй. Харин УБ хотод бол үүнийг ихэнхи нь ойлгодог. Хааяа бүр УБ-т очиж амьдармаар ч юм шиг санагддаг боловч надад гэр орон гэр бүл ажил төрөл хамт олон минь байгаа болохоор өөрийг минь гэдэг эдгээр хүмүүстээ татагдаж үлдэх юм.Би хотод очлоо гэхэд амьдарч буй айл маань мэдчихвэл юун хотод амьдрах,ажиллаж байгаа газрыхантайгаа дасах гэж хугацаа орно.Мөн тэд нарт хэлэхэд одоо хамт ажиллаж байгаа миний хамт олон шиг ойлгох болов уу гээд л олон зүйл тархийг минь базалж байна.
Амьдрал нэг л явцгүй ажил нэг л өөдлөхгүй бол GAY-с минь болж байгаа байх гэж боддог.Хааяа ойлгоод байгаа хэрнээ ойлгохгүй байгаа юм шиг хүмүүс хүртэл ажиглагддаг.Тэр болгонд сэтгэл гутарч бор дарс гээч сайхан андаас өөр итгэж чадахааргүй сэтгэлээ хуваалцах ч зүйлгүй болох үе олон байдаг.Надад нутгынхаа хээр байдаг “МУУ УС”-н дээр хоолойгоо сөөтөл уйлж, 2 нүдээ бүлтийтэл уйлж живж үхэх гэж оролдсон гээд олон л зүйл тохиолдож байсан. Гэхдээ эргээд санахаар инээд хүрмээр ч юм шиг. Тийм гэдэгээ мэдсэнээсээ л хойш хүмүүс намайг гадралчих вий дээ ээж аав мэдчихвий дээ гэж бодсоор байгаад гэр бүлийхнээсээ хөндийрч зожиг зан суусан.Би одоог хүртэл ээжээсээ юм гуйхаас ичдэг,тэр байтугай ээжийнхээ хажууд хүртэл дотоожтойгоо унтахаас ичдэг (эрүүл дээ л дээ). Энэ бүхэн энэ хараал идсэн GAY гэдэг үгнээс гарцаагүй гэж боддог.Гэхдээ GAY хүмүүс яасан сэтгэлээрээ , хөгжилтэй , нийтэч , хүнд хайр сэтгэлийн журмаар , найз нөхдийн хувиар амархан дасдаг гээд л эерэг талуудыг би 19 насандаа мэдэрсэн.

-2005 онд тийм хүмүүстэй холбоо тогтоож бараг л урилгаар очлоо. Очсон өдрөө “Залуус эрүүл мэнд” төв дээр очиж шинжэлгээ өглөө. (GAY залуус эрүүл мэнддээ маш их анхаардаг юм байна лээ) Өдөр 14 цагын үед нэгдсэн журамаар хоолонд орчоод 16 цагаас хотоос зайдуу гарч Баян буурал амралтанд очиж “ Эрчүүд дээр + Эрчүүд” сургалтанд суулаа.Энэ бол “Хамтдаа” төвөөс зохион байгуулсан сургалт байлаа.Тэр сургалтанд ойролцоогоор 17-40 насны 60-д залуус ирсэн байсан. Надад их л эвгүй байлаа. Бүгд л намайг хараад л тэгтэл сургалтын менежер 57настай нэгэн эмэгтэй :
-За өнөөдөр энэ сургалтанд 1 ч хараагүй залуу ирсэн байна.Бүгд л сонжоод байхын хүүхэд ичээгээд байхын больцгоо.За миний хүү босоод өөрийгөө танилцуул гэлээ.Гэтэл тэнд дандаа УБ – т байдаг,бас энэ сургалтанд 4-5 удаа суусан бие бие мэддэг залуус байлаа. Би ч уул нь нэлээн нүүрэмгий л юмсан тэгтэл тэр өдөр амнаас үг гарах байтугай амьсгал ч гарахгүй байлаа.


Monday, October 5, 2009

өнөөдөр

нэрээ Улаанбаатар хотын маань хөдөлгөөн асар хүнд болжээ. Манай өрөөнд цуг суудаг залуу өдөр гараад ирэхийн хооронд бөөн дуулиан болчоод ороод ирдийм даа. Гүүр уруудаад явж байтал нэгэн оюутан зам хөндлөн орж ирээд дайруулчиж, аз болоход нөгөө ТЭНЭГ нь сэргэж гэнэ сая л утасдаж мэдлээ. Утасаар асууна гэдэг чинь ийм асуудал дээр хэцүүхэн л байдаг юм байна. Тэр оюутан согтуу байж, Энэ оюутанууд нэрээ Ирээдүйн сэхээтэнүүд гэхэд гомдмоор байна. тэгээд хүнд гай болж байна шүүдээ. жолоо байрж явахдаа тун анхааралтай байхгүй болч нүд эрмэх зуур л бурханы Оронд очих нь байна шүүдээ. Сая (одоо үргэжилсэээр л байгаа) хотийн зам засвар өдөр болгон бөглөрнө. Зам аа гэж...
жолооны ард архи уух, хурд хэтэрүүлэх. бухимдал гээд л... аймар стрэсс нэрээ байна....

Saturday, October 3, 2009

зураг







Эгэл даруухан нэгэн залуугийн дотоод сэтгэл .................Захиа

ЭНЭХҮҮ ЗАХИА МИНИЙ ТАНИЛ НЭГЭН ЗАЛУУГААС ИРСЭН. Би энийг өөрөө унших биш харин нийтэд уншуулах н зүйтэй юм болов уу гэж бодлоо. мэдээж би нэрийг нь нууцлах болно.....
Эр бие эм сэтгэл (эхний хэсэг )

Амьдрал гэдэг нэг ертөнцөд ирээд хүн гэдэг нэртэй болсондоо би баярлаж бахархаж явдаг. Гэтэл надад бахархах биш гутрах зүйл бас байдагын мэдэрсэн тэр үеэс л миний сэтгэл гэдэг гашуун давс,бодол гэдэг илжэрсэн юм шиг л болсон.Хүн гэдэг хэн нэгний хайрыг булааж түүндээ эхрийлүүлж байх тавилан хүн бүхэнд л байдаг.Харин надад хэн нэгний сэжигийг хүргэж бусдын хараал жөтөөнд байх тавилан л байх шиг байна.Ээжээсээ төрөхдөө нуган үр нь болж төрсөн би өсөх тусам охин үр нь болох шиг санагддаг.Амьдрал гэдэг хатуу тоглоом надаар арай хэтэрхий наадаж байна.Энэ миний хүү гэж ээжээрээ дуудуулж,энэ миний хайр гэж үеийн охид бүсгүйчүүддээ хэлүүлэх аз надад дутаж харин тэр бурхан гээчийн ачаар “ГОМО” гэдэг нэр надад ноогдлоо.Гутамшигтай.Аймшигтай. Хөөрхий муу ээж минь намайг ийм хүүхэд төрүүлнэ гэж төлөвлөөгүй байхад хөх тэнгэрээс харч байгаа “БУРХАН” гэдэг агаа нь ийм зүйлийг ээжээс минь илүүтэйгээр төлөвлчихжээ.Гэхдээ би ГОМО ч гэсэн энэ орчлонд ээж аавынхаа элгийг дэвтээж хорвоогын тоосыг хөдөлгөж газрыг тамаглаж яваадаа баяртай байгаа.Хүн бүхэн л надруу энэ нэг “…….” Юм гэж тодорхойгүй дурамчхан харах харц,харьцах харьцаа бүр миний дотрыг шатааж булшилж байлаа.Тэгэх бүрт би өөрөө ганцаараа хүн бусад нь араатан юм шиг харагдаж бусдыг үзэн ядах сэтгэгдэл улам ч ихээр бадарч нийгмээс болон бусадаас улам ч хөндийрч байлаа.ГОМО гэдэг нэртэй над шиг энэ олон залуусыг өөрсдөө дуртайдаа ийм болсон гэж боддог байх л даа.Энэ бол бидний сонголт биш.Хүн өөрөө төрөхдөө би эмэгтэй болж төрнө эсвэл эрэгтэй болж төрнө гэж төлөвлөж төрдөггүйтэй адил бид ч гэсэн юу л боллоо гэж гомо болж төрнө гэхэв дээ.Гэхдээ арай ч бүх хүнийг үзэн ядсангүй энэ амьдарлд.Ээж аав,дүү нар маань,ажлынхан анд найз нэр гээд л надад тусалж сэтгэлийн дэм өгдөг хүмүүс надад байсааан байсан. Ижил хүйстэй хэн нэгэндээ татагдана гэдэг ямар зүйл болохыг та бүхэн мэдэх болов уу.Ил тодоор би чамд хайртай гэж хэлж чадахгүй,түүнтэйгээ гадуур хөтлөлдөн алхаж болохгүй,хорвоод нэгэн голомт түшиж амьдарч болохгүй гээд л болохгүй юм зөндөө байдаг.Гадаадын зарим нэг оронд энэ бол гаж үзэгдэл биш энэ хорвоод байгаа бүх сүүн тэжээлтэй амьд биет болгонд ижил хүйстэндээ татагдах үзэгдэл элбэг байгааг нотолсон тул зарим нэг улс оронд ижил хүйстэнүүд гэр бүл болохыг зөвшөөрч эхэлсэн.Тэр ч утгаараа би ч гэсэн тэр зөвшөөрсөн газруудынх нь аль нэгэнд амьдарыг хүсэж байна.Гэвч монголд өнөөдөр 3000 гаруй манай найз (ГОМО)-ууд байгаа гэсэн судалгаа байдаг.Бидний төлөө бишгүй ихийг хийж байгаа ТББ-ууд ч байгаа.Гэтэл эдгээр 3000 залуу монголдоо эх орондоо элэг нэгтнүүддээ бусдаас гадуурахгдаж амьдарч чадахгүй нь тодорхой.Бүгд л над шиг бодолтой байгааг үгүйсгэхгүй.Тэгвэл эдгээр 14-45 насны залуусыг эх орноосоо дөлүүлвэл ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ яваа эдгээр үрээдүй болсон залуусыг яах вэ????Бидний нэр хэдий GAY (Get As You-буюу “Чамтай л Адил Хүн” гэсэн үгний эхний үсгүүдийг нийлүүлсэн болно) гэсэн нэртэй боловч бид та нартай л адил хүн бид хэн нэгнээс тусламж гуйгаагүй харин та нараас сэтгэлийн гэрэл гэгээ бусадтай харьцдаг шигээ харьцаасаа л гэж хүсэж байна.

Надад лав маш хэцүү байдаг.Амиа хоролмоор санагдаж энэ ертөнцөд би ганцаараа л ийм юм шиг сэтгэгдэл төрч амьдрах итгэл,урам маш ихээр хугардаг гэхдээ ЗАРИМДАА.Харин би хамт олон гэдэг зүйлийг мэдэрч,бас өөртэйгөө адилхан хүн байдагын сонсоод дотор сэтгэлийн минь хаалга жаахан ч гэсэн завсар гаргаж онгойж өгсөн...............

Friday, October 2, 2009

Ахмадын баярын өдөр...

Манай ажлынхан өнөөдөр Өндөр насныхаа амралтанд гарсан хөгшчүүд маань ирлээ. Хуучин байсан сайхан дурсамжаа ярьж нэг нэгнийгээ үгүйлдэг бололтой, сайхан дурсамжаа ярилцаад л инээлдээд л бид хэд яахав дээ дагаж инээгээд л.... тэд нар чинь Хөөрхөн хэхэхэх. тэр тэгж байсан энэ тэнд тэгж байсан гээд л ..гэнэт би эд нарын оронд очуул яах бол доо гэж бодов. Одоо үеийн бид нар чинь эд нар шиг уулцаад дараа нь давараад ДИСКО энэ тэрт нь явах байх даа гэсэн юм бодоод ороондоо суудаг эмэгтэйгээс асуулаа л даа чи eр нь ахмадын өдөp ирлээ гэж бодоход гэсэн:
Би мэдээж ирээд та хэдтэйгээ жаахан суучаад л явах байхдаа. эсвэл бүгдээрээ КАФЭЙ энэ тэрт л орох байхдаа гэж байх юм. Ямарч л байсан одоогийнх шиг ахмадаа тэр үеийнхан лав хүлээж авахгүй, чамд тэгвэл ийм байх нь зүгээр байна уу эсвэл Кафе д эсвэл хүндэтгэлийн (рестан )д ч юм уу зүгээр үү гэхэд ажил дээрээ ирэх нь мэдээж илүү байх болно оо гэж байх юм...
Би ч гэсэн ингэж хэлнэ ээ хийж байсан ажил, ороо, ширээнүүд, сандал, анги танхим, гээд л, лабораториуд гх мэт. тэгээд нууцаар хардаг эмээ гэх мэт хэхэхэхэ.

Wednesday, September 30, 2009

Онлай уулзалт

Олон жил гадааадад ажиллаж, амьдраж байгаа нэгэн найзтайгаа оройжингоо элдвийг хүүрнэв. Энэ найз маань долоон жилийн өмнө хилийн дээс алхсан, олон сайн муу, сайхан муухай амьдрал үзэж, хөдөлмөрлөж, бүтээж яваа нэгэн. Сайхан л байна шүү дээ манай МОНГОЛ ахан дүүс минь.... Нилээд ам халлаа. амьдралийг нь сайн мэдэх тул асуугаад л байлаа. Гэнэт би ААВ-ын биенийг асуусан чинь тэнгэрийн оронд заларсан гэхээр нь нэг хэсэг балмагдаад юм ч ярьж чадсангүй хэсэг байсхаа уйчлалт гуйлаа. (болгоомжилж үнэндээ чадаагүй ээ) Хөөрхий дөө миний муусай монголчууд. .... Хүний нутагт сурч, хөдөлмөрлөх гэж нээрээ амьдын хагацал үзэж байна даа л гэж бодож суув. Уг хүн нь их тайван тул ярианы сэдэв шал ондоо болж хувирав. Тэр багынхаа дурсамжийг надад ярьж өгдийн байна.
Манай хүн 10-р ангиа төгсдөг жилээ ааваасаа мартахааргүйгээр таван салаа алган боов авсанаа ярьж баахан инээлдэв. Тэр ингэж ярьcан юм.
Би ангийхантайгаа нийлж дарвиад нилээд согтуу гэртээ ирэхэд ААВ нь уурлаж (Манай хүн гэхдээ алдаа гаргасан Согтуу нь гол шалтгаан биш гэж байгаа юма бас.... ), гэхдээ тэхэд найз нь үнэндээ архи ууж буруу хэрэг хийсэн болохоор аавын маань тэгэх нь зөв бсн. Бүүр өмдөө доош нь тайлаад зөвхөн турсик мактайгаа л зодуулж бсн
тэгээд аав маань хэд хэд алгадаад л улайж гүврүүтсэн газраа дахиж алгадахгүй доош нь гуя хонгийг маань гараараа алгадаж билээ. Найз нь уйлаад л ааваа би уухгүй ээ дахиж ингэхгүй гээд л УЙЛСАН... тэхэд миний аав надийг авч авч босгоод, за явж нүүр гараа угаа гэчээд, уйлсан улаан нүүр царайтай бандийгаа үнсээд аавийгаа битгий ингэж уурлуулж бай гээд үнсэж бсн даа хөөрхий
Гэхдээ хамгийн сүүлд аавдаа зодуулсан хүү нь БИ болж бгаа юм даа, би чинь айлын отгон банди шдэ.
одоо бодоход энэ миний хүүхэд насны маань гэгээн нэгэн сайхан дурсамж байжээ...... гэж бид 2 яриагаа дуусгасан.

манай найз иймэрхүү багын дурсамжаа ярилцах дуртай нэгэн... тэгээд шведэд ажилдаг нэгэн залуутай бас маш удаан ийм сэдвээр ярилцсан гэнэ лээ... энэ хүү мэдээлэлийн өөрийнх нь зөвшөөрөлтэйгээр энд буулгасан шүү

Tuesday, September 29, 2009

Өнгөрсөн хугацаанд ….

Маш завгүй зуныг өргөрөөлөө хөөрхийс, цаг агаар аймар хүйтрэв энэ намар чинь, нөгөө ургац налав, удахгүй хүйтэрнэ гэнэ нэрээ бас.. энэ зун чинь баахан л хөдөө явж (cудалгааны ажлаар)…
Нэрээ шалгалт өгсөн юм байна. Тэнцсэн шүү. Гэхдээ бас асуудал их ээ арай л арын хаалга нь онгойчихгүй бол шүү дээ.
ӨНӨӨДӨР….
Манай найзын хүүхэд нь түлэгдээд, асар муу байсан чинь бурхан болчижь ёстой АЙМАР, өдөр цайны цагаараа зав гарган хэсэг нөхдийн хамт гэрт нь очиж сэтгэлээр баахан дэмжлээ. Шалтгаан нь асар энгийн буцалж байсан хоолийг нь татаад түлэдсэн гэнэ. Гэнэт өөрийн эцэг, эх маань ямар сүрхий хүмүүс байв даа гэж бодлоо. Манай зарим хүмүүс жоохон зэвүүцсэн янзтай байсан учир гэвэл: Хүүхэдээ түлсэн эцэг, эх их нүгэлтэй хүмүүс байдаг, үхлийн муугаар гээд яваагүй. Одоо тэгээд ч ялтай билээ дээ. Хүний амьдрал аа гэж аймар ч юм даа. ААВ, ЭЭЖДЭЭ ДАХИН МЭНДЛЭХ БОЛТУГАЙ…….
УМ МА НИ БАД МИ ХУМ,

Aawdaa bi khairtai

Өнөөдөр аавуудын өдөр. Намрын налгар сайхан энэ өдрүүдэд уншигч та бүхнийгээ эгэл жирийн нэгэн сайхан аавтай уулзуулж, аав хүний нарийн ухаан, нандин хайрын талаар хүүрнэснээ хүргэж байна. Монголын мянга мянган аавуудын нэг Монгол улсын манлай заан Д.Долгорсүрэн гэгч энэ эрхмийг манай ард түмэн хоёр аваргын аав гэдгээр нь, сайн бөх гэдгээр нь мэднэ.

-Монголын мянга мянган эгэл жирийн аавудын нэгэн тавд “Аавуудын баяр”-ын мэнд хүргэе. Аав та, хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Баярлалаа. Монголын бүх аавуудад аав нарын баярын өдрийн мэнд хүргэе. Би дөрвөн хүү, ганц охинтой хүн.

-Танай хүүхдүүд улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд нэр алдартай хүмүүс болж, ээж та хоёрыгоо үргэлж баярлуулж, сайн сайхан яваад таны тэднийг хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх нэг шугам байсан л байх. Тэр талаар яриагаа эхлэх үү?
-Хүүхдээ эрүүл саруул, ухаалаг, зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх нь ямар ч эцэг, эх хүний туйлын зорилго, хүсэл мөрөөдөл байдаг биз ээ. Нэгэнт эрүүл саруул өсч торнин, мэдлэг боловсрол эзэмшиж, зөв төлөвшсөн хүн бол өөрийн эрхгүй эх орон, эцэг эх, ард түмнийхээ өмнө ямар хариуцлага үүрч буйгаа ухамсарлах чадвартай болдог. Амьдрах ая тохитой орчин нөхцөл, аав ээжийн аядуу зөөлөн сайхан харилцаа энэ бүхэн бүрдсэн байхад хүүхэд элдэв гаж хүмүүжилтэй өсч хүмүүжнэ гэж үгүй дээ. Ахынх нь хувьд бусад аавуудын л адил хайр нь дотроо, хал нь гаднаа байж хэдэн хүүхдүүдээ өсгөсөн дөө.

-Та тээврийн жолооч байсан. Мөн тамирчин хүн. Тээвэрт явах ч юм уу бэлтгэл сургуулилт гээд удаан хугацаагаар гэртээ байхгүй байж байгаад ирэхэд хөвгүүдийн талаар ээжийн зүгээс ямар нэгэн “гомдол, санал” гардаг л байсан байх даа. Таны зүгээс ямар “арга хэмжээ” авах вэ?
-Хүүхдүүд, тэр дундаа хөвгүүд юм хойно жижиг сажиг зүйл сонсгоно л доо. Түүнээс биш нэг их сүртэй хэрэг, зарга гаргахгүй л дээ. Тэглээ гээд олон хоногоор хүүхдүүдээсээ хол байж байгаад санаж санаж ирсэн аав хүүхдүүддээ нэг их хатуурхахгүй. Бид чинь олон сараар тээвэрт явдаг байлаа шүү дээ. Будаа тарианд явна. Тухайн үед чинь гэрт ховор л тогтдог ажилтай байлаа. Манай бааз чинь өвс их тээвэрлэдэг байсан. Нэг жишээ хэлэхэд, нэгдүгээр сарын хорин гурванд гараад дөрвөн сарын арван есөнд ирж байсан тохиолдол бий шүү дээ. Тэр хугацаанд ар гэртээ үр хүүхэддээ санаа зовохгүй байна гэж үгүй шүү дээ. Хань минь энэ бүх хугацаанд ар гэр, үр хүүхдээ үүрч, дүүрч явна. Өөрөө тийм ч хялбар ажил хийж байгаагүй, тэгээд намайг сэтгэл амар ар өвөртөө татлаа түлхээгүй, ажил төрлийг нь хийлгэнэ гэдэг амаргүй л байсан байгаа. Гэхдээ бидний хэдэн хүүхэд аав ээжийнхээ чихийг халууцуулж, нүүрийг улайлгаж байгаагүй. Хүүхдийн гэнэн томоогүй, сахилгагүй зан бол гарч л таарна шүү дээ. Зав чөлөө гарсан тохиолдол бүртээ хүүхдүүдийнхээ багш нартай уулзаж сурлага сахилга батынх нь талаар асууж сурагладаг байсан.


-Ихэнх аавууд ээжүүд шиг үглэж дуулаад байхгүй ч хааяа нэг гар хүрэх ч юм уу, харцаараа ширвэдэгсэн. Та “аварга”-уудад хэр гар хүрч байв?
-Хүний эцэг хүний хувьд болох болохгүй үед нь гар хүрэх юм байлгүй яахав дээ. Ах нь хүүхдүүдээ хааяа нэг дэггүйтэхээр нь тэлээгээрээ л нэг нэг авч өгнө. Хамаагүй алгадаж болохгүй шүү дээ. Миний гарын аяыг яаж даах вэ. Эцгийн суран тэлээ гэдэг бол монголчуудын хувьд бас нэг хааяа нэг хүртэхэд бие хөнгөрч, лай ланчиг арилна гэж үздэг байлаа шүү дээ. Тэгэхдээ хамаагүй ороолгохгүй л дээ. Гархинаас нь атгаж байгаад ширвэчихэд час гээд л нэг хэсэгтээ мартагдахгүй. Нэг их гэм хор байхгүй шүү дээ. Одоо ч ах нь эднийг чинь том болсон гэхгүй, хааяа миний сэтгэл санаанд таарахгүй буруу зөрүү зүйл мэдрэгдвэл нэг шавхуурдаж л орхино шүүдээ.


-Одоо ч гэсэн үү дээ. Тэгээд зүгээр л ороолгуулчих уу?
-Тэгэлгүй яахав. Тонгойж байгаад л нэг шавхуурдуулж аваад инээмсэглээд яваад өгнө. Хүний аав хүн л ингэхээс өөр хэн тэгэх билээ дээ.
-Таны хөвгүүдээс нэг нь ганц ороолгуулж байх үед хоёр ороолгуулах хэрэг хийхээр хүн хэн нь байсан бэ?


-Ер нь бол бүгдийг нь л нэг, нэг ороолгоно. Адилхан л үзэхгүй бол болохгүй шүү дээ. Хэн нэг нь жаахан эвгүйдлээ гэхэд бүгдийг нь ташраар нь л авч өгдөг. Энэ нь бусдадаа анхаарал тавих гэх мэт олон олон сайн талтай. Олон хүүхэдтэй монгол айлуудад байдаг байсан асуудал шүү дээ. Тэрний буруу гэж юу байхав. Ээж ааваараа хааяа нэг “тоосоо гүвүүлэх” ч олдошгүй л зүйл шүү дээ. (инээв)


-Хөвгүүдийн отгон нь гэдэг утгаараа сүмод хөл тавьж байсан жаахан Доржоо хүү (Гэрийнхэн нь аваргыг ингэж нэрлэдэг юм билээ) одоогийн сүмогийн их аварга хоёрын хоорондох энэ хугацаа таны хувьд баяр хөөрөөсөө илүүтэйгээр сэтгэл санаа зовох зүйл их байсан биз?
-Тэгэлгүй яахав. Япон гэж ямар орон байдгийг ч мэдэхгүй, сүмо ч гэж олигтой ойлголтгүй жаахан хүүгээ хүний нутагт явуулсан ямар ч аав, ээж бидэн шиг л байна даа. Гэхдээ энэ бол их олзуурхууштай зүйл юм. Хүү минь аав ээжийнхээ захиа даалгавар, итгэлийг дааж олон жилийн баялаг түүхтэй агуу ард түмний тэр спортоор уйгагүй хичээллэж, хөдөлмөрлөн хамгийн хүндтэй өндөр цолд хүрсэнд эцэг, эх төдийгүй монгол зон минь, японы ард түмэн ч талархаж байдагт эцэг хүний хувьд бахархалтай сайхан байлгүй яахав. Энэ бүхэн бол ямар их хөдөлмөр, тэсвэр, тэвчээр гээд олон зүйлийг давж байж хүрдэг зүйл вэ гэдгийг хэн хүнгүй ойлгож байгаа биз ээ. Нэгэнт хүрсэн өндөрлөгт буй нэр хүндийг сэвтээхгүй олныхоо итгэл хайрыг дааж явах нь түүнээс ч чухлыг бид ч хүүдээ хэлж захидаг, миний хүү ч ухамсарлан хичээдэг. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Тэр ард түмний ёс жаягийг дагаж, хүндэтгэн хайрлаж, сүмо хэмээх их спортын түүхийг бичилцэж яваа тэр их аварга хэн ч байлаа гэсэн аавдаа бол хүү нь учир санаа чилээх юм бишгүй л бий шүү дээ. Хамгийн наад зах нь бэртэл гэмтэлгүй байгаасай гээд л…


-Танай гэр бүлийг аль, аль тал нь бөхийн удамтай гэдгийг монгол түмэн мэднэ. Гэхдээ таны хөвгүүд бүгд барилдаж байгаа нь өөр ямар нэгэн нөлөө байна уу. Тухайлбал, та багаас нь л бөхийн бэлтгэл сургуулилтдаа дагуулж явах гэх мэтээр сэтгэл зүйд нь нөлөөлсөн ч гэдэг юм уу?
-Бөх гэдэг бол төрдөг юм. Удам угсаа, цусанд нь байна шүү дээ. Харин байгалиас өгсөн өгөгдөл дээрээ хичээнгүйлэн хөдөлмөрлөх хэрэгтэй. Миний аав цэргийн заан, ханийн маань талд ч бас бөхийн удам бий. Тиймээс бидний дундаас бөх төрсөн хэрэг. Түүнээс биш үүнийг бөх болгох юм сан гээд татаж чангаагаад байх юм байхгүй дээ. Бөх гэдэг бол үе удам дамжсан том ген юм.


-Та нэг удаа дөрвөн хүүтэйгээ хамт улсын их баяр наадамд зодоглосон санагдах юм. Үзэгч бидэнд бахархалтай сайхан санагдаж байхад аав танд ямархан байсан нь тодорхой. Тэр мөчийг дурсаач?
-1997 онд улсын их баяр наадамдаа дөрвөн хүүтэйгээ хамт зүлэг ногоон дэвжээнээ гарч барилдаж байлаа. Тавуулаа даваад явж байхад сайхан л байсан даа. Одоо эргээд бодоход дөрвөн хүүтэйгээ тавуулаа барилдаад тугаа тойрсон түүх байхгүй юм билээ. Тэгэхээр энэ бол бас ховор зүйл гэж ах нь ойлгож, тэр цаг мөчөө бахдан ярих дуртай.


-Таны хөвгүүдийн бөхийн спортод үзүүлж буй энэ амжилтад удам, ген , өөрийн хичээл зүтгэл нөлөөлөхөөс гадна заан аавын захиа сургамж бас их нөлөөлнө биз?
-Аль аль нь бий л дээ. Гэхдээ тухайн хүний хөдөлмөр, хичээл зүтгэл голлоно шүү дээ. Бөхийн удамтай гээд хөдөлмөрлөхгүй бол яаж амжилтад хүрэх юм. Амжилтад хүрэх зам хэзээ ч дардан байдаггүй. Ямар их хөлс, хүч хөдөлмөр ордог гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа. Саад тотгор ч мундахгүй. Бөх хүн гэдэг бол олон жил барилдаж, олон хүнд унаж, олон барьцнаас авч байж бөх болохоос зүгээр л байж байгаад бөх, тэр дундаа өндөр цолд хүрнэ гэж үгүй дээ. Жишээ нь гэхэд манай Өвөрхангайн Ганхуяг арслан байна. Олон жил барилдаж, давлаа, уналаа л гэдэг. Асар их хөдөлмөрийнхөө үр шимийг ингэж л амсч байна даа. Энэ бол ганц спортод ч биш юм. Бүхий л зүйлд хамааралтай.


-Харин хүүгээ түрүүлэхэд?
-Хүүгээ би заан болсноос нь хойш “Хүү минь түрүүлнэ дээ. Хүүгийнхээ түрүүлэхийг аав нь харна” хэмээн 10 жил бодож, хүлээсэн. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зөвхөн Монгол орон биш дэлхий тэмдэглэлээ шүү дээ. Тэр их тэмдэглэлт ойн жил 1024 бөх барилдаж, хүү минь түрүүлж аварга болсонд маш их баярласан. Энэ бол хүүгийн минь олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Тэр өдөр би гэртээ хөгшинтэйгээ хоёулаа зурагтаа хараад сууж байсан. Тэгээд Өсөхөөтэй барилдаад давчихаар нь л “Хүү түрүүлэх нь тодорхой боллоо. Хоёулаа явъя” гээд хувцаслаад унаандаа суугаад цэнгэлдэх рүү ороод иртэл хүү минь гараад зогсч байсан. Хүүдээ юу ч хэлээгүй, үнсээ ч үгүй. Хүүгээ түрүүлээд ирэхээр нь үнсье гээд их л итгэлтэй болсон байсан. Эцэг хүний зөн совин гэж байдаг юм билээ.


-Хүүгээ аварга боллоо гэхээс өмнө Азжаргалыг давахад л та уйлж харагдсан?
-Тэгэлгүй яахав. Миний хүү аавыгаа үнэхээр их баярлуулсан даа. Миний хүү улсад дөрвөн удаа үзүүрлэсэн шүү дээ. Арслан гэдэг олддоггүй байхгүй юу. Янз янзын шалтаг заагаад өгдөггүй байсан байхгүй юу. Харин тэр түрүүлдэг жилээ арслангаа ч, аваргаа ч авсан даа.


-Тэр барилдаан, түүний дараахь үйл явцыг Монголын ард түмэн мартахааргүй гэж бодож байна. Цэнгэлдэх дүүрэн хүмүүс “аварга, аварга” хэмээн орилолдоод л. Тэр үед та юу бодож байв даа?
-Ганц аав би ч биш, ард түмэн хүүг минь аварга болоосой хэмээн хүсч хүлээж байсныг илүү их мэдэрсэн. Гайхалтай сонин л юм билээ. Хүү минь ч гэсэн түмэн олныхоо итгэлийг биелүүлсэнд хүүдээ баярлаж явдаг даа.


-Таны хүүхдүүдийг бага байхад өдөр өдрөөр идэш уушаа авах биш, ихэнхдээ л шуудайгаар гурилаа авч, боорцгоо түмпэн түмпэнгээр амралтын өдрүүдэд ээж нар нь хийдэг байсан шүү дээ. Танайх олон хөвгүүдтэй айл. Сард хэдэн уут гурил иддэг байв даа?
- Ах нь яг дандаа гэртээ байх биш. Нарийн мэдэхгүй шахуу даа. Гэхдээ би чамд тодорхой мэдэх нэг зүйл хэлье дээ. Манайх хэдэн сувай гүүтэй байлаа. Би 1982 онд Өвөрхангайн Зүйл суманд түрүүлээд байнд нь морь авлаа. Тэгээд түүнийгээ гүүгээр солилоо. Гүү маань олон жил саалгаж, олон унага гаргалаа. Тэгээд ерэн хэдэн онд бүдүүн сувай гүү гаргаад авчирдаг байхгүй юу. Тэгээд 21 хоноход бүдүүн сувай гүүнээс шулдан хаа л үлдсэн байсан даа.


-Хөвгүүдийнхээ онцлогийг хэлэх үү?
-Эд нар дотроо Бүдээ (улсын начин Сэржбүдээ) нь ямар нэгэн зүйлийг эвдэхдээ илүү байсан санагддаг. Их жаахан гурван настай уяатай байж байхад чинь гарт ойр өөрийн хүч хүрэх зүйлүүдийг эвдээд хаячихсан байх жишээтэй. Дараа нь Доржоо бас таггүй ээ. Энэ хоёр хоёулаа нэлээд үймүүлэмтгий. Манайд нэг том үнэг, чоно хоёрын арьс байдаг байлаа. Хоёулаа хоорондоо эрхэлж, бие биеэ буудаж тоглож байгаа нь энэ гээд бүгдийг нь ураад хаячихсан сууж байсан. Тийм юм бол олон л гарна шүү дээ. Сумъяа бол ер нь л их томоотой. Багын л их тохитой томоотой хүү байсан. Сугар ч мөн хөдлөөд байх нь гайгүй, удаан л хүүхэд байсан. Манай Бүдээ, Доржоо хоёр л жаахан хөдөлгөөнтэй байсан. Гэхдээ энэ нь тийм хортой, сүртэй байсангүй ээ.


-Хувцас, гутал их урна биз?
-Хөвгүүд юм хойно урна шүү дээ. Ээж нь хамаг л хувцсыг нь угаагаад өгнө. Гараад л бөөн хар шороо л орж ирнэ шүү дээ. Ээж нь ажлаа хийнэ. Одоотой адил угаалгын машин энэ тэр нь элбэг байсан биш. Гараараа л угаана. Заримдаа ядардаг биз, цухалдах үе гардаг биз. Гэхдээ жаахан томроод ирэхийн цагт ээждээ нэмэр болоод өөр, өөрсдийгөө болгоод л явчихдаг юм билээ дээ.


-Дөрвөн хүүгийн дараа охинтой болжээ. Охин хэр эрх вэ?
-Ганц охиндоо хайртай байлгүй яахав дээ. Гэхдээ миний охин их багадаа Японд сургуульд явсан. Эрх танхи зангүй ээ. Багаасаа биеэ даасан даа. Ээж бид хоёр нь охиноо хайрлаж хүндлэлгүй л яахав. Ер нь эрх байна гэдэг бол ухааных юм даа. Дээрээ дөрвөн ахтай, хүний ганц охин гээд элдэв араншин гаргаад байдаггүй ээ.


-Хадын Пүрэвбадам гэдэг бүсгүйтэй гэрлээд багагүй хугацаа өнгөрчээ. Та хоёр маань одоо хэдэн ачтай болоод байна вэ?
-Хөгшин бид хоёр найман ач хүү, нэг ач охинтой өнөр болжээ.


-Таныг олон өнчин дүү нараа өсгөсөн гэдэг. Энэ мөчид аавыгаа дурсана уу?
-Би дээрээ ганц ахтай, дороо таван дүүтэй хүн. Намайг 25-тай байхад ээж минь, 15-тай байхад аав минь бурхан болцгоосон. Ах бид хоёр хэдэн өнчин дүү нараа гарыг нь ганзаганд холийг нь дөрөөнд хүргэх гэж хэрээрээ зүтгэсэн дээ. Одоо тэд минь сайн сайханл амьдарч байна даа. Манайхан маш олон болж дээ. Аав минь 1917 онд торөөд 1938онд цэрэгт татагдаж Дорнодын Матадын 8-р дивизэд Буян-Өлзий гэдэг хүний морин жолоочоор ажиллаж байсан юм. Аавыг цэрэгт явахад ах ээжийн гэдсэнд үлдсэн юм билээ. Тэгээд 1943 онд цэргээс халагдаж ирээд мал малласан даа. Аав минь цэрэгт байхдаа цэргийн заан цол хүртсэн. Донровзааны үр ач сайн сайхан явна гэдэг бол сайхан аав, ээжийн буян заяа, үлгэр жишээ байдал, үнэтэй сургаалийнх нь үр шим юм даа.


-Та чинь хугацаат цэргийн албан хаагч байж ээлжийн амралтаа авсан офицер шиг нутагтаа очиж сараар амарсан дуулддаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Би цэрэгт алба хааж байгаад 1968 онд Улсын их баяр наадамд барилдаж улсын начин цол хүртсэн юм шүү дээ. Тэгээд Батлан хамгаалах яамны сайдаас орон нутгийн чөлөөгөөр шагнуулж нутаг орондоо очиж байсан минь сэтгэлээс гардаггүй дурсгалт явдал байсан. Тэр үед нутгийн чөлөө гэдэг бол олддоггүй зүйл байлаа. Сэрээтэрээр тав давж МУ-ын начин болж, дээлэндээ багтахгүй шахам л хөөрсөн амьтан нутагтаа очиж байсан санагдана. Ер нь бол би гэдэг хүн цэрэгт алба хаах тэр гурван жилд жолооч хэмээх энэ мэргэжлийг эзэмшиж, улсын начин цол хүртээд олон сайхан явдалтай тохиосон азтай хүн шүү. Цэргээс халагдаад тэжээл тээврийн 25 дугаар баазад жолоочоори орж амьдралын их аяны гараагаа эхэлсэн дээ.

Ц.Энхтүвшин

Thursday, July 23, 2009

zurag





Zun tsagaa gej

Naadamaar saikhan naadsan uu? Saikhan zusaj baina uu? Uernees bolgoomjil geed l .... baahan naadam ene ter daraa ni uer udahgui nogoo tsagaa geed l tegeed l baahan uchiraa medehgui ouytanuud ene teruugeer guigeed l gesen iim dur turh nudend buuj baina daa. Khustai d ajiliinhantai amaraad, daraa ni kheden khurald irsen USA ah egch nariig narand avaachij bieiig ni sharuulj zagaschuulaad, kheden malchdadaa Naadam khiilgej (besreg) kheden tsaas olj ogloo., Khustai ter baigal gej unen saikhan baina. neg ger ornoosoo shaltgaalaad neg or 13000 tug, oroin khool ni 9000 tug ogloo ni 6000, odor ni 12000 um baina lee yahav de neg ochood tahi kharchihad bol, UB 110 orchim km um uu daa., Ogloo ert yavj tahia khardag um baina lee 06 tsagiin ued l yavsan daa, ter ued usaa uugaad belcheer luugee yavj baidag um baina leee .

Tuesday, May 26, 2009

Oird

Oird Bolzov, neg bish 2 khuntei (zaluutai), 2 zaluutai uulzav (meeting) za neg tiimerhuu duu. bieiin lagshin joohon bulngartah geed baih shig baina gej bodood bolniitsiin uud sahiad l., huurhun huurhun khuuhnuudiig kharsan shig kheden odor emnelgiin ajiltan arai l bolsongui dee., gehdee bie ee yahav ee uzuuleed chagnuulaad amjlaa odoo tariulah l uldsendee.

AMAA maani turuulj khuvidaa mash ih bayarlaj baina aa unen khiimoritoi baisan shude. Daanch EEEEE ahiin yalaltand daragdaad todrohgui baigaa bolohoor EEEE er ni shog garaa um aa baga taiznii gesen

za neg iimerhuu dee, sanaa niildeg khedteigee baahan um neteer chalchih um zav garval bichen umig ni unshih um daa khaaya aa.,

soninoos nogoo anh bichej baisan blogoo amidruulchihsan chine odoo ali ruu ni um bichdeg um bilee gej bodogddood baina gehdee ali ch miniih l daa tei za za oird iim sonintoi daraa 3.18 naas khoish neg iimehuu

Tuesday, March 17, 2009

3. 18 nd

oird buh um kheviin baina doo. MNED blogiig update khiih bolgond ni orj kharah um aa (ene unen shuu.,) Bi neg bodloo Mongolchuudad, za yalaguya aa. 3 sariin bayar ni ihdchihsen um aa. ene jil ene 18 tohiolduulaad eronhiilogch baahan gavyat boondchihloo., khiisen umtai khumuust ogolgui l yahav dee., Bayasgalan, Baterdene 2 arai chi dee gej bodson Ingej shagnal toriin khundet iim saikhan myadaliig ingej khashaanii ontsogt uyadag KHADAG shig bolgohoo bolioch ee., ee tiim bizdee ene arai l bish ee.

ene kheden malchid ni tsag agaar muudna shu dee geed baihad l garch guigeed uheed baih um (so sorry) Tsag uur Institute chine mash sain bagajtai uulaasaa l tsag uur gedeg um chine al khediin ugaasaa l globalchilagdsan zuil shu dee, medeeleliin zuund baij itgehee baichihsan yahav dee khunii aminaas unetei mal gej bas uy baih bilee dee tegeheer eniig bodmoor um shig sanagdaad baij baina.


OSOBU d Happy birthday, MNED d Good luck, Altangay d Udahgui UBAA ochino oo gej khelii daa

jajajaja amjilt

Monday, February 23, 2009

сайхан шинэлээрэй....

Сар шинэдээ сайхан шинэлж сүрэг мал чинь SUPER тарган, даага давхар далавчтай, бяруу баки булчинтай, ондоо ОК, сардаа САК, everyday эрүүл энх байж, very nice амьдараарай. Ирж буй үхэр жилдээ илжиг шиг зүтгэж, хямарлыг хэмнэж давж, ноён нуруутай, NO PROBLEM сайхан шинэлээрэй. Айл их хэсэж Алт мөнгө их цуглуулж. . . дараа нь хэмнээрэй gej baina aa heahah

Thursday, February 12, 2009

OIrd

Oird estoi durak bn aa sanasanaaraa baij chadahgui um. neg muu recommendation letter avah geed khurtel chadahgui bn shu dee. uul ni neg khun bolomjiin sanal taviad khureed ir, surgaad ogii chamaig gesiimaa. novsh um aa. khun ajiliig ih sain khiih demii um aa. namaig end shavar deeree zuuralduulah geed baih shig., ene ajila sain khii chi udahgui erdemiin zereg khamgaalj bagshiiinhaa altan zulai deer gishge ch geh shig... khamgaalahaaraa bagshdaa bitgii mongon ayaga avch ogoorei gene ee. neg togrog ogoorei ee gesen ... OOOOOOOOOOOOOOOOOO LAI yavii margaash tsunhee avaad Chinggis Airport ruu taxi khed baidag bilee dee baiz 19 50..............

Tuesday, February 3, 2009

Амьдрал үргэлжилсээр


Өнгөрсөн долоо хоног нэг л хэвийн өнгөрлөө. Дууссан ажлын тайлангаа бичиж дуусгах гээд 2 нүд эрээлжлээд л заримдаа сөлөр болчоод сонин л байна. Тэглээ гээд яахав дээ ажлаа хийнэ ш дээ хэхэхэ. Бусад хүмүүсийг бодвол их л сонин ажлын байрны тодорхойлолтой л доо.

Ойрд сургууль эхлээд би гэдэг хүн яг л савласан загас мэт автобусанд ирэх юм. Ядахад манайх хурууны хээгээр цагаа бүртгэдэг болохоор нэг л лайтай энэ төхөөрөмжийг хэн зохиосон юм болоо гэж заримдаа бодож юм гай гай….

Offline

chi bol mash muu xun! bi chamaig uzen yadaj gomdoj bna! yamar t1 aldaa gargasnaa sanaach dee chi! chi neeree arai ch dee! bi chamaig almaar bna boldog bol! oodgui muu shaar gej arslan uvgund heljee /mongol ardiin ulgerees/

Monday, January 26, 2009

Weekend

Сайхан ням гариг байлаа. Бямбаа гаригт ажилтай байсан хэдэн Япончууд ажил дээр ирээд нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулаад, гарын үсэг зуралцав, хоол идэлцэв. Яахав манай байгуулгад төдийгүй улс оронд хэрэгтэй. Япон төсөл манайд хэрэгжиж байсан төслийг харахад өөрсдөө байнга хянадаг болохоор бага ч гэсэн юм үлддэг нь бас дээр шүү…..

За энэ ажил ч яахав Би Давгаа (SUMO) –д хайртай яадгийн… үнэн хийморлог, сайхан монгол залуу эрийн илрэл гэж бодоод л сууж байлаа. Энэ ням газар сайхан өнгөрлөө. Түрүүлэхэд нь өөрөө л авч байгаа юм шиг санадсан та нарт бас тэгж санагдсан биздээ. Дагвааааааааааа гэж орилмоор санагдав. Манай гэрийнхэн ч гэсэн ..

Аан нээрээ бас сайн өдөр нэгэн цуг ажилладаг Америк ахтай цуг хоолонд орлоо. Багш бас цуг орсон бид ажлын холбоотой. Энэ зургаан сард бид Хөвсгөлд уулзалт хийх гэж байгаатай холбогдон.. юу ярих байна вэ гэхээр англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэж ядаж байгаа надад жоохон хэцүү байв. Арай л ондоо тэрний хэл.. би CANADA хүнтэй ажил ярьж л байсан бас л ондооо байна лээ. Яаж нэг хэл сурчийдаа байз гэж л дотроо бодож сууж байв.

Monday, January 19, 2009

Цалингийн асуудал

Би чинь төрийн албанд долоо дэх жилдээ цүтгэж байгаа хуучин, шинийн дундах хүн л дээ. Нэг сар болохоор л цалин байхгүй, амьдралын хэв маяг алдагдуудах юм. Би яахав гэж бодоход амьдрал ахуйгаа аваад явж байгаа цуг ажилдаг залуучуудаа харахаар өрөвдөх шиг.. энэ хүмүүс яасан юм ойлгодоггүй байна аа . нэг сард санхүүжилт орж ирэхгүй юм. Цалин байхгүй, дарга цэрэг нар юм бодмоор юм хахахаха

Wednesday, January 14, 2009

Сайн уу?


Өнөөдрөөс эхлэн би блогоо бичиж эхлэнэ ээ. Би чинь блогтой хүн ш дээ гэж бодов. Сайхан байна аа хэдэн өдөр ажлын ачаалал бага байгаач би эрдмийн ажлаа хурдан хийж хамгаалах юмсан гэж бас төлөвлөж байгаа.

Ойрд амьдрал сайн, дурлаад л дурлуудаад л байжийндөө. Нэг хүүхэдтэй нэг жил найзлаж байна. Ойрд нэг чатны найзынхаа дургүйг хүргэж Жангуум биш ээ ХОРОЛМАА гэдэг хүний дүрд тоглож байна хахаха дүрээ сайн судласан болохоор сайн орж байх шиг байна. Хүн хүндээ итгэж, нэгнийхээ үгийг дааж, нэгнийхээ атласанг нөгөөтөхдөө дамжуулдаг хэсэг ДЖОУН бас байдаг юм байна. чатлахдаа ч гэсэн шудрага байгаач гэж гуймаар байдаг шүү…