Saturday, October 3, 2009

Эгэл даруухан нэгэн залуугийн дотоод сэтгэл .................Захиа

ЭНЭХҮҮ ЗАХИА МИНИЙ ТАНИЛ НЭГЭН ЗАЛУУГААС ИРСЭН. Би энийг өөрөө унших биш харин нийтэд уншуулах н зүйтэй юм болов уу гэж бодлоо. мэдээж би нэрийг нь нууцлах болно.....
Эр бие эм сэтгэл (эхний хэсэг )

Амьдрал гэдэг нэг ертөнцөд ирээд хүн гэдэг нэртэй болсондоо би баярлаж бахархаж явдаг. Гэтэл надад бахархах биш гутрах зүйл бас байдагын мэдэрсэн тэр үеэс л миний сэтгэл гэдэг гашуун давс,бодол гэдэг илжэрсэн юм шиг л болсон.Хүн гэдэг хэн нэгний хайрыг булааж түүндээ эхрийлүүлж байх тавилан хүн бүхэнд л байдаг.Харин надад хэн нэгний сэжигийг хүргэж бусдын хараал жөтөөнд байх тавилан л байх шиг байна.Ээжээсээ төрөхдөө нуган үр нь болж төрсөн би өсөх тусам охин үр нь болох шиг санагддаг.Амьдрал гэдэг хатуу тоглоом надаар арай хэтэрхий наадаж байна.Энэ миний хүү гэж ээжээрээ дуудуулж,энэ миний хайр гэж үеийн охид бүсгүйчүүддээ хэлүүлэх аз надад дутаж харин тэр бурхан гээчийн ачаар “ГОМО” гэдэг нэр надад ноогдлоо.Гутамшигтай.Аймшигтай. Хөөрхий муу ээж минь намайг ийм хүүхэд төрүүлнэ гэж төлөвлөөгүй байхад хөх тэнгэрээс харч байгаа “БУРХАН” гэдэг агаа нь ийм зүйлийг ээжээс минь илүүтэйгээр төлөвлчихжээ.Гэхдээ би ГОМО ч гэсэн энэ орчлонд ээж аавынхаа элгийг дэвтээж хорвоогын тоосыг хөдөлгөж газрыг тамаглаж яваадаа баяртай байгаа.Хүн бүхэн л надруу энэ нэг “…….” Юм гэж тодорхойгүй дурамчхан харах харц,харьцах харьцаа бүр миний дотрыг шатааж булшилж байлаа.Тэгэх бүрт би өөрөө ганцаараа хүн бусад нь араатан юм шиг харагдаж бусдыг үзэн ядах сэтгэгдэл улам ч ихээр бадарч нийгмээс болон бусадаас улам ч хөндийрч байлаа.ГОМО гэдэг нэртэй над шиг энэ олон залуусыг өөрсдөө дуртайдаа ийм болсон гэж боддог байх л даа.Энэ бол бидний сонголт биш.Хүн өөрөө төрөхдөө би эмэгтэй болж төрнө эсвэл эрэгтэй болж төрнө гэж төлөвлөж төрдөггүйтэй адил бид ч гэсэн юу л боллоо гэж гомо болж төрнө гэхэв дээ.Гэхдээ арай ч бүх хүнийг үзэн ядсангүй энэ амьдарлд.Ээж аав,дүү нар маань,ажлынхан анд найз нэр гээд л надад тусалж сэтгэлийн дэм өгдөг хүмүүс надад байсааан байсан. Ижил хүйстэй хэн нэгэндээ татагдана гэдэг ямар зүйл болохыг та бүхэн мэдэх болов уу.Ил тодоор би чамд хайртай гэж хэлж чадахгүй,түүнтэйгээ гадуур хөтлөлдөн алхаж болохгүй,хорвоод нэгэн голомт түшиж амьдарч болохгүй гээд л болохгүй юм зөндөө байдаг.Гадаадын зарим нэг оронд энэ бол гаж үзэгдэл биш энэ хорвоод байгаа бүх сүүн тэжээлтэй амьд биет болгонд ижил хүйстэндээ татагдах үзэгдэл элбэг байгааг нотолсон тул зарим нэг улс оронд ижил хүйстэнүүд гэр бүл болохыг зөвшөөрч эхэлсэн.Тэр ч утгаараа би ч гэсэн тэр зөвшөөрсөн газруудынх нь аль нэгэнд амьдарыг хүсэж байна.Гэвч монголд өнөөдөр 3000 гаруй манай найз (ГОМО)-ууд байгаа гэсэн судалгаа байдаг.Бидний төлөө бишгүй ихийг хийж байгаа ТББ-ууд ч байгаа.Гэтэл эдгээр 3000 залуу монголдоо эх орондоо элэг нэгтнүүддээ бусдаас гадуурахгдаж амьдарч чадахгүй нь тодорхой.Бүгд л над шиг бодолтой байгааг үгүйсгэхгүй.Тэгвэл эдгээр 14-45 насны залуусыг эх орноосоо дөлүүлвэл ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ яваа эдгээр үрээдүй болсон залуусыг яах вэ????Бидний нэр хэдий GAY (Get As You-буюу “Чамтай л Адил Хүн” гэсэн үгний эхний үсгүүдийг нийлүүлсэн болно) гэсэн нэртэй боловч бид та нартай л адил хүн бид хэн нэгнээс тусламж гуйгаагүй харин та нараас сэтгэлийн гэрэл гэгээ бусадтай харьцдаг шигээ харьцаасаа л гэж хүсэж байна.

Надад лав маш хэцүү байдаг.Амиа хоролмоор санагдаж энэ ертөнцөд би ганцаараа л ийм юм шиг сэтгэгдэл төрч амьдрах итгэл,урам маш ихээр хугардаг гэхдээ ЗАРИМДАА.Харин би хамт олон гэдэг зүйлийг мэдэрч,бас өөртэйгөө адилхан хүн байдагын сонсоод дотор сэтгэлийн минь хаалга жаахан ч гэсэн завсар гаргаж онгойж өгсөн...............

2 comments:

Unknown said...

Сайн байна уу. Би ийм залуучуудын тухай нэвтрүүлэх хийх төлөвлөгөөтэй байгаа билээ. Хөндөх өнцөг нь энэ захианы агуулгатай адилхан бөгөөд Энэ хүмүүс бидний ажил хүн шүү дээ. гэсэн өнцөг барих юм аа. Тэгээд оролцох хүмүүсийн хүсэлтээр нүүр царайг нууцлах боломжтой. Танай найзтай хэрхэн холбоо барих вэ

Unknown said...

Надтай холбоо барих 99278174