Tuesday, October 6, 2009

захиа .......Үргэлжлэл

Миний амьдарч буй энэ сууринд бол энэ нь их сонин бусдаас ялгаварлах үзэл,мөн хөндийрөх гээд олон сөрөг нөлөөтэй. Харин УБ хотод бол үүнийг ихэнхи нь ойлгодог. Хааяа бүр УБ-т очиж амьдармаар ч юм шиг санагддаг боловч надад гэр орон гэр бүл ажил төрөл хамт олон минь байгаа болохоор өөрийг минь гэдэг эдгээр хүмүүстээ татагдаж үлдэх юм.Би хотод очлоо гэхэд амьдарч буй айл маань мэдчихвэл юун хотод амьдрах,ажиллаж байгаа газрыхантайгаа дасах гэж хугацаа орно.Мөн тэд нарт хэлэхэд одоо хамт ажиллаж байгаа миний хамт олон шиг ойлгох болов уу гээд л олон зүйл тархийг минь базалж байна.
Амьдрал нэг л явцгүй ажил нэг л өөдлөхгүй бол GAY-с минь болж байгаа байх гэж боддог.Хааяа ойлгоод байгаа хэрнээ ойлгохгүй байгаа юм шиг хүмүүс хүртэл ажиглагддаг.Тэр болгонд сэтгэл гутарч бор дарс гээч сайхан андаас өөр итгэж чадахааргүй сэтгэлээ хуваалцах ч зүйлгүй болох үе олон байдаг.Надад нутгынхаа хээр байдаг “МУУ УС”-н дээр хоолойгоо сөөтөл уйлж, 2 нүдээ бүлтийтэл уйлж живж үхэх гэж оролдсон гээд олон л зүйл тохиолдож байсан. Гэхдээ эргээд санахаар инээд хүрмээр ч юм шиг. Тийм гэдэгээ мэдсэнээсээ л хойш хүмүүс намайг гадралчих вий дээ ээж аав мэдчихвий дээ гэж бодсоор байгаад гэр бүлийхнээсээ хөндийрч зожиг зан суусан.Би одоог хүртэл ээжээсээ юм гуйхаас ичдэг,тэр байтугай ээжийнхээ хажууд хүртэл дотоожтойгоо унтахаас ичдэг (эрүүл дээ л дээ). Энэ бүхэн энэ хараал идсэн GAY гэдэг үгнээс гарцаагүй гэж боддог.Гэхдээ GAY хүмүүс яасан сэтгэлээрээ , хөгжилтэй , нийтэч , хүнд хайр сэтгэлийн журмаар , найз нөхдийн хувиар амархан дасдаг гээд л эерэг талуудыг би 19 насандаа мэдэрсэн.

-2005 онд тийм хүмүүстэй холбоо тогтоож бараг л урилгаар очлоо. Очсон өдрөө “Залуус эрүүл мэнд” төв дээр очиж шинжэлгээ өглөө. (GAY залуус эрүүл мэнддээ маш их анхаардаг юм байна лээ) Өдөр 14 цагын үед нэгдсэн журамаар хоолонд орчоод 16 цагаас хотоос зайдуу гарч Баян буурал амралтанд очиж “ Эрчүүд дээр + Эрчүүд” сургалтанд суулаа.Энэ бол “Хамтдаа” төвөөс зохион байгуулсан сургалт байлаа.Тэр сургалтанд ойролцоогоор 17-40 насны 60-д залуус ирсэн байсан. Надад их л эвгүй байлаа. Бүгд л намайг хараад л тэгтэл сургалтын менежер 57настай нэгэн эмэгтэй :
-За өнөөдөр энэ сургалтанд 1 ч хараагүй залуу ирсэн байна.Бүгд л сонжоод байхын хүүхэд ичээгээд байхын больцгоо.За миний хүү босоод өөрийгөө танилцуул гэлээ.Гэтэл тэнд дандаа УБ – т байдаг,бас энэ сургалтанд 4-5 удаа суусан бие бие мэддэг залуус байлаа. Би ч уул нь нэлээн нүүрэмгий л юмсан тэгтэл тэр өдөр амнаас үг гарах байтугай амьсгал ч гарахгүй байлаа.


Monday, October 5, 2009

өнөөдөр

нэрээ Улаанбаатар хотын маань хөдөлгөөн асар хүнд болжээ. Манай өрөөнд цуг суудаг залуу өдөр гараад ирэхийн хооронд бөөн дуулиан болчоод ороод ирдийм даа. Гүүр уруудаад явж байтал нэгэн оюутан зам хөндлөн орж ирээд дайруулчиж, аз болоход нөгөө ТЭНЭГ нь сэргэж гэнэ сая л утасдаж мэдлээ. Утасаар асууна гэдэг чинь ийм асуудал дээр хэцүүхэн л байдаг юм байна. Тэр оюутан согтуу байж, Энэ оюутанууд нэрээ Ирээдүйн сэхээтэнүүд гэхэд гомдмоор байна. тэгээд хүнд гай болж байна шүүдээ. жолоо байрж явахдаа тун анхааралтай байхгүй болч нүд эрмэх зуур л бурханы Оронд очих нь байна шүүдээ. Сая (одоо үргэжилсэээр л байгаа) хотийн зам засвар өдөр болгон бөглөрнө. Зам аа гэж...
жолооны ард архи уух, хурд хэтэрүүлэх. бухимдал гээд л... аймар стрэсс нэрээ байна....

Saturday, October 3, 2009

зураг







Эгэл даруухан нэгэн залуугийн дотоод сэтгэл .................Захиа

ЭНЭХҮҮ ЗАХИА МИНИЙ ТАНИЛ НЭГЭН ЗАЛУУГААС ИРСЭН. Би энийг өөрөө унших биш харин нийтэд уншуулах н зүйтэй юм болов уу гэж бодлоо. мэдээж би нэрийг нь нууцлах болно.....
Эр бие эм сэтгэл (эхний хэсэг )

Амьдрал гэдэг нэг ертөнцөд ирээд хүн гэдэг нэртэй болсондоо би баярлаж бахархаж явдаг. Гэтэл надад бахархах биш гутрах зүйл бас байдагын мэдэрсэн тэр үеэс л миний сэтгэл гэдэг гашуун давс,бодол гэдэг илжэрсэн юм шиг л болсон.Хүн гэдэг хэн нэгний хайрыг булааж түүндээ эхрийлүүлж байх тавилан хүн бүхэнд л байдаг.Харин надад хэн нэгний сэжигийг хүргэж бусдын хараал жөтөөнд байх тавилан л байх шиг байна.Ээжээсээ төрөхдөө нуган үр нь болж төрсөн би өсөх тусам охин үр нь болох шиг санагддаг.Амьдрал гэдэг хатуу тоглоом надаар арай хэтэрхий наадаж байна.Энэ миний хүү гэж ээжээрээ дуудуулж,энэ миний хайр гэж үеийн охид бүсгүйчүүддээ хэлүүлэх аз надад дутаж харин тэр бурхан гээчийн ачаар “ГОМО” гэдэг нэр надад ноогдлоо.Гутамшигтай.Аймшигтай. Хөөрхий муу ээж минь намайг ийм хүүхэд төрүүлнэ гэж төлөвлөөгүй байхад хөх тэнгэрээс харч байгаа “БУРХАН” гэдэг агаа нь ийм зүйлийг ээжээс минь илүүтэйгээр төлөвлчихжээ.Гэхдээ би ГОМО ч гэсэн энэ орчлонд ээж аавынхаа элгийг дэвтээж хорвоогын тоосыг хөдөлгөж газрыг тамаглаж яваадаа баяртай байгаа.Хүн бүхэн л надруу энэ нэг “…….” Юм гэж тодорхойгүй дурамчхан харах харц,харьцах харьцаа бүр миний дотрыг шатааж булшилж байлаа.Тэгэх бүрт би өөрөө ганцаараа хүн бусад нь араатан юм шиг харагдаж бусдыг үзэн ядах сэтгэгдэл улам ч ихээр бадарч нийгмээс болон бусадаас улам ч хөндийрч байлаа.ГОМО гэдэг нэртэй над шиг энэ олон залуусыг өөрсдөө дуртайдаа ийм болсон гэж боддог байх л даа.Энэ бол бидний сонголт биш.Хүн өөрөө төрөхдөө би эмэгтэй болж төрнө эсвэл эрэгтэй болж төрнө гэж төлөвлөж төрдөггүйтэй адил бид ч гэсэн юу л боллоо гэж гомо болж төрнө гэхэв дээ.Гэхдээ арай ч бүх хүнийг үзэн ядсангүй энэ амьдарлд.Ээж аав,дүү нар маань,ажлынхан анд найз нэр гээд л надад тусалж сэтгэлийн дэм өгдөг хүмүүс надад байсааан байсан. Ижил хүйстэй хэн нэгэндээ татагдана гэдэг ямар зүйл болохыг та бүхэн мэдэх болов уу.Ил тодоор би чамд хайртай гэж хэлж чадахгүй,түүнтэйгээ гадуур хөтлөлдөн алхаж болохгүй,хорвоод нэгэн голомт түшиж амьдарч болохгүй гээд л болохгүй юм зөндөө байдаг.Гадаадын зарим нэг оронд энэ бол гаж үзэгдэл биш энэ хорвоод байгаа бүх сүүн тэжээлтэй амьд биет болгонд ижил хүйстэндээ татагдах үзэгдэл элбэг байгааг нотолсон тул зарим нэг улс оронд ижил хүйстэнүүд гэр бүл болохыг зөвшөөрч эхэлсэн.Тэр ч утгаараа би ч гэсэн тэр зөвшөөрсөн газруудынх нь аль нэгэнд амьдарыг хүсэж байна.Гэвч монголд өнөөдөр 3000 гаруй манай найз (ГОМО)-ууд байгаа гэсэн судалгаа байдаг.Бидний төлөө бишгүй ихийг хийж байгаа ТББ-ууд ч байгаа.Гэтэл эдгээр 3000 залуу монголдоо эх орондоо элэг нэгтнүүддээ бусдаас гадуурахгдаж амьдарч чадахгүй нь тодорхой.Бүгд л над шиг бодолтой байгааг үгүйсгэхгүй.Тэгвэл эдгээр 14-45 насны залуусыг эх орноосоо дөлүүлвэл ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ яваа эдгээр үрээдүй болсон залуусыг яах вэ????Бидний нэр хэдий GAY (Get As You-буюу “Чамтай л Адил Хүн” гэсэн үгний эхний үсгүүдийг нийлүүлсэн болно) гэсэн нэртэй боловч бид та нартай л адил хүн бид хэн нэгнээс тусламж гуйгаагүй харин та нараас сэтгэлийн гэрэл гэгээ бусадтай харьцдаг шигээ харьцаасаа л гэж хүсэж байна.

Надад лав маш хэцүү байдаг.Амиа хоролмоор санагдаж энэ ертөнцөд би ганцаараа л ийм юм шиг сэтгэгдэл төрч амьдрах итгэл,урам маш ихээр хугардаг гэхдээ ЗАРИМДАА.Харин би хамт олон гэдэг зүйлийг мэдэрч,бас өөртэйгөө адилхан хүн байдагын сонсоод дотор сэтгэлийн минь хаалга жаахан ч гэсэн завсар гаргаж онгойж өгсөн...............

Friday, October 2, 2009

Ахмадын баярын өдөр...

Манай ажлынхан өнөөдөр Өндөр насныхаа амралтанд гарсан хөгшчүүд маань ирлээ. Хуучин байсан сайхан дурсамжаа ярьж нэг нэгнийгээ үгүйлдэг бололтой, сайхан дурсамжаа ярилцаад л инээлдээд л бид хэд яахав дээ дагаж инээгээд л.... тэд нар чинь Хөөрхөн хэхэхэх. тэр тэгж байсан энэ тэнд тэгж байсан гээд л ..гэнэт би эд нарын оронд очуул яах бол доо гэж бодов. Одоо үеийн бид нар чинь эд нар шиг уулцаад дараа нь давараад ДИСКО энэ тэрт нь явах байх даа гэсэн юм бодоод ороондоо суудаг эмэгтэйгээс асуулаа л даа чи eр нь ахмадын өдөp ирлээ гэж бодоход гэсэн:
Би мэдээж ирээд та хэдтэйгээ жаахан суучаад л явах байхдаа. эсвэл бүгдээрээ КАФЭЙ энэ тэрт л орох байхдаа гэж байх юм. Ямарч л байсан одоогийнх шиг ахмадаа тэр үеийнхан лав хүлээж авахгүй, чамд тэгвэл ийм байх нь зүгээр байна уу эсвэл Кафе д эсвэл хүндэтгэлийн (рестан )д ч юм уу зүгээр үү гэхэд ажил дээрээ ирэх нь мэдээж илүү байх болно оо гэж байх юм...
Би ч гэсэн ингэж хэлнэ ээ хийж байсан ажил, ороо, ширээнүүд, сандал, анги танхим, гээд л, лабораториуд гх мэт. тэгээд нууцаар хардаг эмээ гэх мэт хэхэхэхэ.