Monday, March 31, 2008

Инээдэг өдөр

Өнөөдөр аргын тооллын 4 сарын 1 – н. Мягмар гараг. Өглөөний нар их эрт гарч, нилээн орой шингэнээ. Өнөөдөр амраг хосуудад эерэг сайн нөлөөтэй тул бие биеээ энхрийлүүштэй. Эл өдөр уурлах, бухимдах, гомдох зэрэг үйлнээ муу бөгөөд хуурах, чадах, инээлгэх, элэг хөшөөх зэрэг үйлнээ өлзийтэй сайн. Үс сэвлэгээ авхуулбаас халзан болноо гэж зурхайн зурлагад буусан байна. Та бүхний чадсан хүн сэтгэлчлэн хууртагдах болтугай. Инээдмийн баярын өдөр

Гэсэн байна....

Vacuum training…..

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Болормаа эгч бид хоёр ойрд лайтай байгаа гэсэн.. Судалгааны тэтгэлэг өгөөд л англи хэл сур гэж төсөв батлаж өгөөд л энэ тэр бодвол сонгууль л байх даа гэсэн. Хүн зүгээр л юм өгөөд байхад чинь яаж уурлаж буруу харах вэ дээ. Тэгээд энэ сараас эхнээс дуустал 30 өдөр шөнө вакумдуулна. Энэ хэр үр дүнтэй байдгийг мэдэхгүй ч үр дүнд хүрэхийг хичээнэ. Энэхүү сургалтынхаа талаар аймар дэлгэрэнгүй бичнэ ээ.

Thursday, March 27, 2008

offline d

Оюуны сааталтайн vндсэн шинж Аргентины нэгэн эрдэмтэн олон тооны судалгаа явуулсны эцэст интернэтийн мэдээ болон имэйлийг маусан дээрээсээ гараа авалгvй уншдаг хvмvvс нь гол тєлєв оюун ухааны хомсдолтой юмуу, эсвэл бэлгийн сулралтай байдгийг тогтоосон байна. /Та одоо маусан дээрээс гараа аваад яах вэ дээ. Оройтсон байна./

Tuesday, March 18, 2008

Хаалга

Ойрд жолооны курсээ төгсөөд, унууад л тэнцээд л хэхэ. Яасан ч хурдан болдог юм 2 сар чинь. Ойрд нэг иймэрхүү л өнгөрлөө. Энэ хэдэн блогчид бүүр завгүй байгаа юм уу эсвэл зарим нь хаалга хаасан байх юм. Энд шууд хэлэхэд бидний хэсэг нөхөд блогооо нэг нэгнээсээ хаахаар чинь хэн нэг нэгнийхээ дотоод сэтгэлийг өнгийж харах юм вэ манай ангийнхан нэг нэгнийгээ сайн ойлгох байх аа гэж бодож байна.... хаалга аа битгий хаагаач ээ.

Tuesday, March 11, 2008

БИ…

Би гдэг хүн хэдэн өдөр ассетачлалын шуурганд өртөөд арайтай л ажлаасаа ховхорсонгүй, хэдэн төгрөг нэмсэн биш нөгөө дарамт нь улам нэмэгдээд л хэрэг алга... Гэхдээ яахав дээ ажилаа хийгээд явж байхад болно биз хэхэ. Ойрд март энэ тэр болооод хүмүүс уугаадд л уугаад л ядахад яасан ч их зам тээврийн осол гардаг юм ве дээ, би бас жолоонд сууж байгаа санаатай... машинаа сайн барьж сураагүй байхад шалгалт өгөх болчих юм тэгэхээр бас л аргагүй ч юм болов уу дөө. Ойрд ажлын нет маань салаад блогоо шинэчилж чадахгүй юм байна шүү дээ. Хүнд нэг БИ гэдэг өвчин байдаг гэнэ ээ.. Энэ нь хүн бие ээ тоох гэсэн утгатай юм шиг байна л даа.. ойрд өөрийгөө зэмлэж байгаа ганцаараа яваад хажуугаар 85000000 хүн байгаад байхад өөрийгөө худлааа хэнд хадгалаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй гэж бодохоор би бас тэр өвчтөний нэг мөн юм болов уу дөө гэж бодоод л л л л л л. Энэ гэхдээ гэнэт бодсон бодол оо маргаашнаас sale зарлахаас даа гэж... хаврын хямдрал 80% ч гэх шиг хэхэ.

Sunday, February 17, 2008

Тэгээд л хог хог хог..

Намар ирчээд нээх нийгэмийн идэвхтэй ах туулын шугуйг цэвэрлэв. Хэсэг бүлэг гадаагаад хүмүүс болон гадаадад, гахай, тахийны мах идэж байсан хүмүүс.. би бол бишээ... за энэ яахав гэхэд үнэн аймар би нэг багштай, тэр хүний хүүхэдтэй нь цуг нэг хэсэг төгөлийг цэвэрлэхээр шуудай, хүрц байриад дайрдаг юм байна. Уулаасаа л туулын шугуйны хог аймар байсан л даа.. тэгээд юу байсан гээч асар их хэмжээний чингис архины шил (ихэнх нь хагархай), бэлэн хоолын сав, машины эд анги, аан тэгээд нөгөө нээх итгэл эээээээээээ эгч хэрэглэсэн, хэрэглээгүй эсэн бусанаараа байна лээ аймар. За тэгээд нөгөө туулын эргээр гоё гоё хаус барьж байгаа баагийнууд чинь хаа сайгүй барилгын материалын хаягдал хаа сайгүй хэвтэж байгаа юмдаа.

Би энийг бол өлхөн зохицуулах ажил гэж боддог юм. Манай хотод жижиг, дунд асар олон байгуулга, сургуулиуд байдаг шүү дээ тэдгээрт нь хуваагаад өгөхөд л нэг амралтын өдөр л сайхан цэвэрлээд тавчихна даа гэж бодоод сууж байгаа юм чинь.. Яагаад хүн суугаа газар хотынхоо төлөө зүтгэх ёсгүй гэж тийм биздээ. Сайхан салхинд гараад хүмүүстэй дэмий ярингаа л хийх ажилшүү дээв хог оо цэвэрлэе ээ. Хоггүй байж болно шүү. Тийм биздээ манайхаан.

ХИЙМОРИЙН ОВОО .....

Өглөө эрт уулын орой дээр гарч нар мандахыг харахад эр хийморь сэрэгдэг гэж үүднээс Улаанбаатарчууд маань шинийн нэгний өглөө хийморийн овоонд гарч нар мандах процессийг харсан гэх мэдээ явахад дотроо гайхаж л байв. Гэхдээ би уулын оройд гарч хийморь сэрэгдэг гэдэгт итгэдэг сүшиглэдэг л дээ. Тэгээд ер тэр овоон дээр эмэгтэй хүн гардаг ч юм уу үгүй юм уу бүү мэдв гардаггүы л гэж сонссон санагдаад байх юм тэгсэн нөгөө сүшиг бишрэлээ туйлшируулаад нөгөө урьд нь мөрддөг байсан ёс заншил будаа.

Нар мандсаны дараа л уул овоондоо дээжээ өргөдөг байсан байх. Шилийн богд дээр л харин нар мандахыг харж тангарга өргөөд, “Сайн эр” гээч болдог арай монголчууд маань сайн эрчүүд болох гээд байгаа биш биз хэхэхэ.энэ миний болол шүү...

Хоёр жилийн өмнө багштайгаа хамт машинтай цуг явж байсан тэр үед маш их хэмжээний хог овоорсон байсан нь энэ өнгөрсөн жилийн нэгэн өдөр шатаад умаа хум болоод тэр хавийн хог арилж билээ. Бид бол идээний дээж л өргөсөн л доо. Гэтэл тэнд гараад сүшиглэж буй ах нар маань дотрохыг өргөнгүйтээ гадна талын пластик уутыг шууд өргөж байгаа юм чинь..