Sunday, February 17, 2008

Тэгээд л хог хог хог..

Намар ирчээд нээх нийгэмийн идэвхтэй ах туулын шугуйг цэвэрлэв. Хэсэг бүлэг гадаагаад хүмүүс болон гадаадад, гахай, тахийны мах идэж байсан хүмүүс.. би бол бишээ... за энэ яахав гэхэд үнэн аймар би нэг багштай, тэр хүний хүүхэдтэй нь цуг нэг хэсэг төгөлийг цэвэрлэхээр шуудай, хүрц байриад дайрдаг юм байна. Уулаасаа л туулын шугуйны хог аймар байсан л даа.. тэгээд юу байсан гээч асар их хэмжээний чингис архины шил (ихэнх нь хагархай), бэлэн хоолын сав, машины эд анги, аан тэгээд нөгөө нээх итгэл эээээээээээ эгч хэрэглэсэн, хэрэглээгүй эсэн бусанаараа байна лээ аймар. За тэгээд нөгөө туулын эргээр гоё гоё хаус барьж байгаа баагийнууд чинь хаа сайгүй барилгын материалын хаягдал хаа сайгүй хэвтэж байгаа юмдаа.

Би энийг бол өлхөн зохицуулах ажил гэж боддог юм. Манай хотод жижиг, дунд асар олон байгуулга, сургуулиуд байдаг шүү дээ тэдгээрт нь хуваагаад өгөхөд л нэг амралтын өдөр л сайхан цэвэрлээд тавчихна даа гэж бодоод сууж байгаа юм чинь.. Яагаад хүн суугаа газар хотынхоо төлөө зүтгэх ёсгүй гэж тийм биздээ. Сайхан салхинд гараад хүмүүстэй дэмий ярингаа л хийх ажилшүү дээв хог оо цэвэрлэе ээ. Хоггүй байж болно шүү. Тийм биздээ манайхаан.

ХИЙМОРИЙН ОВОО .....

Өглөө эрт уулын орой дээр гарч нар мандахыг харахад эр хийморь сэрэгдэг гэж үүднээс Улаанбаатарчууд маань шинийн нэгний өглөө хийморийн овоонд гарч нар мандах процессийг харсан гэх мэдээ явахад дотроо гайхаж л байв. Гэхдээ би уулын оройд гарч хийморь сэрэгдэг гэдэгт итгэдэг сүшиглэдэг л дээ. Тэгээд ер тэр овоон дээр эмэгтэй хүн гардаг ч юм уу үгүй юм уу бүү мэдв гардаггүы л гэж сонссон санагдаад байх юм тэгсэн нөгөө сүшиг бишрэлээ туйлшируулаад нөгөө урьд нь мөрддөг байсан ёс заншил будаа.

Нар мандсаны дараа л уул овоондоо дээжээ өргөдөг байсан байх. Шилийн богд дээр л харин нар мандахыг харж тангарга өргөөд, “Сайн эр” гээч болдог арай монголчууд маань сайн эрчүүд болох гээд байгаа биш биз хэхэхэ.энэ миний болол шүү...

Хоёр жилийн өмнө багштайгаа хамт машинтай цуг явж байсан тэр үед маш их хэмжээний хог овоорсон байсан нь энэ өнгөрсөн жилийн нэгэн өдөр шатаад умаа хум болоод тэр хавийн хог арилж билээ. Бид бол идээний дээж л өргөсөн л доо. Гэтэл тэнд гараад сүшиглэж буй ах нар маань дотрохыг өргөнгүйтээ гадна талын пластик уутыг шууд өргөж байгаа юм чинь..

Monday, February 11, 2008

САЙХАН ШИНЭЛЖ БАЙНА УУ?

Сар шинэдээ сайхан шинэлэв үү? Энэ жилийн сар шинэ харьцангуй өргөн болов уу гэж бодогдов. Би Юнител баридаг юм л даа тэгсэн хоёр өдөр сүлжээндээ үнэгүй яриулж хэрэглэгч биднийг ихээр баярлуулав... гэхдээ залгах хүн ховор байсан шүү. Би нийтдээ 6 нь хүнтэй ярьсан. Бусад нөхөд маань моби ч юм уу, скайтел ч юм уу байдаг юм байхын. Гурван өдөр амрахдаа бараг гэрээсээ гарсангүй. Манай Улаанбаатарт чинь нэлээд хэдэн арилжааны суваг байдаг шүү дээ энэ бас нэг сонин зүйл байх юм монгол кинонд би их дуртай манай оронд чинь бас гайгүй л олон кино байдаг санагдаад байхын гэтэл “Хүргэн хүү”, “Нийслэл хүү”, “Хонины найр”, “Мандухай цэцэн хатан” “Аман хуур”, “Мөнгөн буйл” гэдэг кинонууд цувараад л увараад л давхцаад л гардаг юм байна. Сүүлдээ ТВ үзэх сонирхол шууд алга болсон доо............. Бас эд нар хоорондоо бодолцмоор юм. Үйл явдал, хэлэх үг, хоолоны өнгийг нь ам барих гэдэг шиг л боллоо шүү дээ. Хахахахаха. Бас л бодох юм байна шүү айн....

Tuesday, February 5, 2008

САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр
XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн
Сар шинийн мэнд дэвшүүлье
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Ам цагаан хулгана жилдээ
Ач буян нь арван зүгтээ дэлгэрч
Аз хийморь дүүрэн байхыг ерөөе
САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Sunday, February 3, 2008

Шинэ долоо хоног эхний өдөр

Өнөөдөр шинэ долоо хоногийн эхэн өдөр. Өглөө ирээд жаахан юм хийж байгаад гэнэт залхуу хүрэв. Би гэнэт ингэдэг байдаг юм. Энэ гэхдээ нээх хоргүй ээ. Амралтын хоёр өдөр жолоонд яваад, ямарч байсан сайнгүй юмаа гэхэд машин асаадаг болов, унтраагүй яваад хэдэн тугийг нь дайрахгүйхэн шиг л яваад л байна гэхдээ сурах байх л даа. Ганц бие хүн гэдэг ойрд ингэж бодогдоод байх болж, одоо яахав дээ ч гэж....

Өнөөдөр бас нууц санал асуулга. С.Баяр, Элбэгдорж хоёр чинь их ширүүн өрсөлдөж байна. Би гэдэг хүн чинь сонгуулийн хороонд ажиллаад алжийноо. Өчигдөр Ч.Эрдэнэтунгалагийн “Хайрлаарай” гэдэг цомогийг худалдаж авав. Хайрлаарай аа гэдэг дуу нэрээ тасарчихаж ээ ууууууууууаааааааааауууууууууууу хэхэхэ. За ойрын хэдэн өдөр ийм л юм боллоо доо хурдан жолоогоо дуусгаад хаячихвал болж байгаа нь тэр дээ.

Сүүлийн хэдэн өдөр ажилаа хийдэг хүн байхаа байж, цагаан сар болох гэж байна гээд, дараагийн долоо хоног цагаалж байна гээд ажил хийхгүй цалгардах байх даа. Тэгээд нээх олон баярууд үргэлжилнэ дээ.........

Friday, February 1, 2008

Улс төр ба утаа

Энд улс төржиж ээ эх орон минь дээ. Би сүүлийн хоёр өдөр ТВ9 дээр санал энэ тэр гээд л өгөөд л, өгүүлээд л, ер нь улс төр гэдэг аймар юм байдаг юм байна доо. Санал хүн амьтнаас аваад л өгөөд л......................... энэ жижиг улс эндүү туулшираад байгаа юм биш үү арай аймар байна аа. За энэ ч бас яахав дээ.

Утааг бид яах ёстой юм вэ. Энэ утаа юу биднийг нэг л алах болно доо. Утаа дээрээс нь тамхи татдаг хүний үр, ангирын зузлзага байвал ёстой уучлаарай аа. Уушигны сайн эмчтэй танилцаад авахад бол зүгээр шүү дээ. Таньд л гэж хэлэхэд..

Утаа улс төр хоёрыг бид яах ёстой юм вэ