Monday, February 11, 2008

САЙХАН ШИНЭЛЖ БАЙНА УУ?

Сар шинэдээ сайхан шинэлэв үү? Энэ жилийн сар шинэ харьцангуй өргөн болов уу гэж бодогдов. Би Юнител баридаг юм л даа тэгсэн хоёр өдөр сүлжээндээ үнэгүй яриулж хэрэглэгч биднийг ихээр баярлуулав... гэхдээ залгах хүн ховор байсан шүү. Би нийтдээ 6 нь хүнтэй ярьсан. Бусад нөхөд маань моби ч юм уу, скайтел ч юм уу байдаг юм байхын. Гурван өдөр амрахдаа бараг гэрээсээ гарсангүй. Манай Улаанбаатарт чинь нэлээд хэдэн арилжааны суваг байдаг шүү дээ энэ бас нэг сонин зүйл байх юм монгол кинонд би их дуртай манай оронд чинь бас гайгүй л олон кино байдаг санагдаад байхын гэтэл “Хүргэн хүү”, “Нийслэл хүү”, “Хонины найр”, “Мандухай цэцэн хатан” “Аман хуур”, “Мөнгөн буйл” гэдэг кинонууд цувараад л увараад л давхцаад л гардаг юм байна. Сүүлдээ ТВ үзэх сонирхол шууд алга болсон доо............. Бас эд нар хоорондоо бодолцмоор юм. Үйл явдал, хэлэх үг, хоолоны өнгийг нь ам барих гэдэг шиг л боллоо шүү дээ. Хахахахаха. Бас л бодох юм байна шүү айн....

No comments: