Sunday, February 3, 2008

Шинэ долоо хоног эхний өдөр

Өнөөдөр шинэ долоо хоногийн эхэн өдөр. Өглөө ирээд жаахан юм хийж байгаад гэнэт залхуу хүрэв. Би гэнэт ингэдэг байдаг юм. Энэ гэхдээ нээх хоргүй ээ. Амралтын хоёр өдөр жолоонд яваад, ямарч байсан сайнгүй юмаа гэхэд машин асаадаг болов, унтраагүй яваад хэдэн тугийг нь дайрахгүйхэн шиг л яваад л байна гэхдээ сурах байх л даа. Ганц бие хүн гэдэг ойрд ингэж бодогдоод байх болж, одоо яахав дээ ч гэж....

Өнөөдөр бас нууц санал асуулга. С.Баяр, Элбэгдорж хоёр чинь их ширүүн өрсөлдөж байна. Би гэдэг хүн чинь сонгуулийн хороонд ажиллаад алжийноо. Өчигдөр Ч.Эрдэнэтунгалагийн “Хайрлаарай” гэдэг цомогийг худалдаж авав. Хайрлаарай аа гэдэг дуу нэрээ тасарчихаж ээ ууууууууууаааааааааауууууууууууу хэхэхэ. За ойрын хэдэн өдөр ийм л юм боллоо доо хурдан жолоогоо дуусгаад хаячихвал болж байгаа нь тэр дээ.

Сүүлийн хэдэн өдөр ажилаа хийдэг хүн байхаа байж, цагаан сар болох гэж байна гээд, дараагийн долоо хоног цагаалж байна гээд ажил хийхгүй цалгардах байх даа. Тэгээд нээх олон баярууд үргэлжилнэ дээ.........

3 comments:

ershuu said...

ene erdenetsetseg suuliin ued ih daj daj duu gargaad baih shig bainaa. bi ug ni zohioliin duu neeh sonsdoggui. tegsen ene nohriin duug ovoo sonsood baigaashd

RIVER said...

Kharin tiin. Tsakhilj yavaa goroos gedeg kinonii duu bas ih goe um bn lee.

MNED said...

huuchin duug oor humuus setgeej duulahaar goy yum bn a lee.