Tuesday, October 6, 2009

захиа .......Үргэлжлэл

Миний амьдарч буй энэ сууринд бол энэ нь их сонин бусдаас ялгаварлах үзэл,мөн хөндийрөх гээд олон сөрөг нөлөөтэй. Харин УБ хотод бол үүнийг ихэнхи нь ойлгодог. Хааяа бүр УБ-т очиж амьдармаар ч юм шиг санагддаг боловч надад гэр орон гэр бүл ажил төрөл хамт олон минь байгаа болохоор өөрийг минь гэдэг эдгээр хүмүүстээ татагдаж үлдэх юм.Би хотод очлоо гэхэд амьдарч буй айл маань мэдчихвэл юун хотод амьдрах,ажиллаж байгаа газрыхантайгаа дасах гэж хугацаа орно.Мөн тэд нарт хэлэхэд одоо хамт ажиллаж байгаа миний хамт олон шиг ойлгох болов уу гээд л олон зүйл тархийг минь базалж байна.
Амьдрал нэг л явцгүй ажил нэг л өөдлөхгүй бол GAY-с минь болж байгаа байх гэж боддог.Хааяа ойлгоод байгаа хэрнээ ойлгохгүй байгаа юм шиг хүмүүс хүртэл ажиглагддаг.Тэр болгонд сэтгэл гутарч бор дарс гээч сайхан андаас өөр итгэж чадахааргүй сэтгэлээ хуваалцах ч зүйлгүй болох үе олон байдаг.Надад нутгынхаа хээр байдаг “МУУ УС”-н дээр хоолойгоо сөөтөл уйлж, 2 нүдээ бүлтийтэл уйлж живж үхэх гэж оролдсон гээд олон л зүйл тохиолдож байсан. Гэхдээ эргээд санахаар инээд хүрмээр ч юм шиг. Тийм гэдэгээ мэдсэнээсээ л хойш хүмүүс намайг гадралчих вий дээ ээж аав мэдчихвий дээ гэж бодсоор байгаад гэр бүлийхнээсээ хөндийрч зожиг зан суусан.Би одоог хүртэл ээжээсээ юм гуйхаас ичдэг,тэр байтугай ээжийнхээ хажууд хүртэл дотоожтойгоо унтахаас ичдэг (эрүүл дээ л дээ). Энэ бүхэн энэ хараал идсэн GAY гэдэг үгнээс гарцаагүй гэж боддог.Гэхдээ GAY хүмүүс яасан сэтгэлээрээ , хөгжилтэй , нийтэч , хүнд хайр сэтгэлийн журмаар , найз нөхдийн хувиар амархан дасдаг гээд л эерэг талуудыг би 19 насандаа мэдэрсэн.

-2005 онд тийм хүмүүстэй холбоо тогтоож бараг л урилгаар очлоо. Очсон өдрөө “Залуус эрүүл мэнд” төв дээр очиж шинжэлгээ өглөө. (GAY залуус эрүүл мэнддээ маш их анхаардаг юм байна лээ) Өдөр 14 цагын үед нэгдсэн журамаар хоолонд орчоод 16 цагаас хотоос зайдуу гарч Баян буурал амралтанд очиж “ Эрчүүд дээр + Эрчүүд” сургалтанд суулаа.Энэ бол “Хамтдаа” төвөөс зохион байгуулсан сургалт байлаа.Тэр сургалтанд ойролцоогоор 17-40 насны 60-д залуус ирсэн байсан. Надад их л эвгүй байлаа. Бүгд л намайг хараад л тэгтэл сургалтын менежер 57настай нэгэн эмэгтэй :
-За өнөөдөр энэ сургалтанд 1 ч хараагүй залуу ирсэн байна.Бүгд л сонжоод байхын хүүхэд ичээгээд байхын больцгоо.За миний хүү босоод өөрийгөө танилцуул гэлээ.Гэтэл тэнд дандаа УБ – т байдаг,бас энэ сургалтанд 4-5 удаа суусан бие бие мэддэг залуус байлаа. Би ч уул нь нэлээн нүүрэмгий л юмсан тэгтэл тэр өдөр амнаас үг гарах байтугай амьсгал ч гарахгүй байлаа.


2 comments:

chi shuu said...

tegeed urgeljlel bgaa bizdee

RIVER said...

urgeljluulehee bolchii l gej bodood baina kharin..