Friday, February 12, 2010

XVII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр (цагаан) бар жил


Тийн урвагч” хэмээх төмөр бар жилд, “Өвчин гарч, нэгэндээ өсөлмүй. Өвчин гарсан ч хүн амьтан амгалан, хур бороо элбэг” хэмээн сударт өгүүлжээ.

“-Үхэр нь: толгой, дөрвөн шийр нь цагаан; ходоод, бие; эвэр, чих, сүүл нь хөх; омруу нь хар өнгөтэй; цагаан дөр, цулбууртай үхэр амаа ангайгаад, сүүлээ зүүнээ шарваж явна.
-Үхэр хариулаач нь: цагаан царайтай; улаан хувцастай; хар бүсээ ороосон; ээтэн хоёр цагаан гутлаа өмссөн; бүснийхээ үзүүрийг баруун хавчуулсан; үс нь баруун чихний ар, зүүн чихний өмнүүр хийссэн; унгасан шилбүүр барьсан; идэр залуу; үхрийнхээ баруун өмнө яаран гүйж явна” гэж бичсэн байна аа. Үнэндээ энийг энгийн хүн ойлгоход ч үнэхээр хэцүү юм дөө. би уул нь энэ жил их сайн байна гэж бодож байсан чинь шал өөр байна аль зөв аль нь буруу нь Хамба лам л мэддэг байх. тэгэхээр арай бүх юм ни цэгцтэй юм Исүс ахыгаа шүтэх нь зүйтэй юмдооо.
Алт, Мөнгө элбэг дэлбэг, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байгаарай. Сайхан шинэлээрэй ээ.
Дурлалаар дүүрэн байгаарай аа гэж ерөөээээ..Би.....

Tuesday, January 19, 2010

Надад байна


Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг
Чи ч гэсэн надруу инээмсэглээд зөрөхөд дотроон би
Чимээгүйхэн гуниг ард нь байгаа л гэж найддаг

Хачин анхилуун үнэртэй хаврын бороо асгарч байна
Хажуудаа чамайг суулгаад шүлэг аялмаар орой байна
Яруу сэтгэлийг минь хөглөх гуниг бүхнийг шивнэчихээд
Яваад л одоход харуусмаар ховорхон дурлал цээжинд байна


Дэнлүү сарны гэгээнд шувууд зүүдлээд нойрсож байна
Дэргэдээ чамайг суулгаад мөрөөдлөө яримаар үдэш байна
Уруулыг чинь үнсэхийг хүсдэгээн уруулаараан чамд хэлчихээд
Уучлал хайрыг чинь хүлээлгүй хийсээд л явчих сэтгэл байна

Цэнхэр одод анивчин намуухан салхи сэвэлзэж байна
Цэцгэн дунд чамайг суулгаад дурлалаа заралмаар шөнө байна
Үсийг чинь гараараа илбэж хүзүүн дээр чинь үнсчихээд
Үргээд л чамаас нисчих жигүүрээн дэлгэсэн хүсэл байна

Цаана нь нуусан гунигаа мэдэгдчих вий гэхдээн
Царайгаан би дандаа инээмсэглэлээр халхалж явдаг
Чи ч гэсэн надруу инээмсэглээд зөрөхөд дотроон би
Чимээгүйхэн гуниг ард нь байгаа л гэж найддаг
Б. Батзаяа

Буцаад хүүхэд болох юмсан....

НАС БОЛ ЗҮГЭЭР Л ТОО! Нас бол тоо, харин хүний дотоод сэтгэл тухайн хүнийг илэрхийлж байдаг. Хүн яаж сэтгэн тэр хэмжээгээрээ хөгширч байдаг гэж би боддог. Хүүхэд насны нандин сэтгэл цэвэр ухааныг бид нас ахих тусмаа алдаж түүнийгээ мартаж байдаг. Хүүхэд бүр хорвоо ертөнцийг гэнэн цайлган нүдээр харж хэнийг ч ялгалгүй хэнд ч муу саналгүй амьдралын бартаа бүрийг даван туулж… Харин би хүүхэд насны ариун ухаан хиртээгүй сэтгэлийг дээдэлж явдаг. Настай эмээ минь хүртэл хүүхэд шиг сэтгэлтэйг бид мэднэ. Би найзууддаа бид сэтгэлдээ үргэлж жаахан хүүхдүүд шүү, эргээд тэр хэсэгхэн хоромд өнгөрөөд мартагдсан хүүхэд насаа хаая нэг эргэж харж түүнээсээ эрч хүч сайхан бүхнээ бутсааж авч байя гэж хэлмээр байна. Агуу сэтгэлийн ард агуу бүтээл нуугдаж байдаг шүү найзуудаа. ... хэн ;)

Тэнэг би...

...
Чиний гэх сэтгэлийн гүнд орших зүйлээ
Чиний өмнө задгайлж үл чаднам

Төгсгөл нь үл ойлгогдох магад тэр зүйлээс
Хариу олдохыг хүсэх ч юмуу, мэдэхгүй

Үгүй гэж олон жил өөртөө хэлж ирсэн ч
Цаг хугацаа батлаад байна шүү дээ


Чи тэнэг үү
Тиймээ би тэнэг юм шиг байна
Утгагүй амьдралаа мартахыг хүслээ...

Зүрх сэтгэлээ чиний өмнө нээхээс
Үүрдийн амьдралдаа өвчин болгохыг илүүд үзнэм

Түүнд өчих зориг үгүй бол
Түүнийг хайрлах зүрх байна уу?

Тиймээ байна
Зүрх байна
Тэгвэл энэ миний шийтгэл үү

Ирээдүйг би хардагч болоосой
Ирээдүйг би сохороор харж байна
Шинэ амьдрал минь өөр агуу
Зүйлрүү тэмүүлдэг болгоно оо

Уйлахгүйгээр зүрхэндэх өвчнөө эмнэх юмсан
Гомдолгүйгээр түүнийг мартах юмсан

Өчүүхэн бодолтой
Өөртөө итгэлгүй
Муугаар хэлбэл Аймхай нэгэн
Өөрийгөө зовоодог

Хэнээс ч илүү үүнийг ойлгох юмаа
Магад тэгээд тэр нь илүү юм шигээ

Тэгээл би тэнэг юм...

Friday, January 15, 2010

Оргил сувилалын 10 хоног

Оргил сувилалд 1.4 -ноос эхлэн 10 хоног амарлаа. Үгүй ээ сувилуулсан л гэх байхдаа. Уул нь эмчилгээ гайгүй. Би бол физик эмчилгээ л хийлгэсэн. Бас нээрээ рашаан уусан. Өглөө;
7.30 Рашаан уух
8.00 цагаас Кашнаас
9.00 цагаас гимнастик
10.00 Цахилгаан сандал
10.30 Хүчилтөрөгчийн коктэйл
11.00 Бантан
11.00 эмчилгээнүүд
12.30 Рашаан
13.00 Үдийн хоол
16.00 Сүү, чацаргана
16.30 КИНО
18.30 оройн хоол
19.30 Бүжиг
21.00 Аарц
Дараа нь өрөө өрөөндөө хүнээрээ байх.....
Тэр сувилалд байгаа хүмүүс өөр зорилготой ирдэг юм шиг санагдсан. Манайхан л болсон хойно орой нэг нэгнийхээ өрөөнд ороод архи уугаад, аймар том хүний юм хийдэг юм байна лээ. хэхэх эрт унтахгүй бол нээх амьсгаадсан дуу чимээг сонсох боломжтой. хэхэ Сүүлдээ би чинь сувилалд билүү амралтанд байгаа билүү гэдэг асуултыг өөрөөсөө асуув. Өглөө болонгуут бие ээ бодсон толгой хүзүүгээ зузаан алчуураар боосон хүмүүс орой болонгуут шинэ жилийн үдэшлэгэнд орж буй хүмүүс аймар уу. мэдэхгүй ямар эмчилгээ хийгээд байгааг. Эмчид нь нэг хэлээд үпдэг юм уу гэж бодоод Мондай болгон уулздаг юм тэгсэн яриан дээрээ манай давхар бол энэ долоо хоногт их сайн дэгтэй байсан гэхээр нь чимээгүй болсон хэххэ нэрээ урьд нь ямар байсанг мэдэхгүй юм чинь би юу ярих билээ гэж дээ тийм биздээ. тэгээд л дуугуй болсон... Гардаг өглөө нүүрээ угааж байтал дарааний маань хүмүүc ороод ирлээ. тэгээд л Баяртай гээд л гарсан.
Оргил рашаан элэг, ходоод гэдсэнд сайн юм байна лээ. Гэдcийг маш сайн цэвэрлэдэг юм байна лээ. нэг удаа амарчуул бас зүгээр. аан Хос энэ тэртэйгээ амаруул бүүр л хэд хэд амармаар санагдсан. даанч надад 10 хоног найзлах найз олдоогүй ээ. хэхэх

Sunday, January 3, 2010

Шинэ оны мэнд..

Ирж буй ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Хүн болгон шинэ он гаруут төлөвлөдөг. би бол 3 л зүйлийг голлон төлөвлөж байна.
1. Хүсэж байгаа сургуулийн маань хариу ирээсэй.
2. Нээх сайхан сэтгэлээсэй найзлах найзтай болий
3. Зуныг сайхан өнгөрүүлье. гэж..................
дунд нь апдатэ хийнэ ээ