НАС БОЛ ЗҮГЭЭР Л ТОО! Нас бол тоо, харин хүний дотоод сэтгэл тухайн хүнийг илэрхийлж байдаг. Хүн яаж сэтгэн тэр хэмжээгээрээ хөгширч байдаг гэж би боддог. Хүүхэд насны нандин сэтгэл цэвэр ухааныг бид нас ахих тусмаа алдаж түүнийгээ мартаж байдаг. Хүүхэд бүр хорвоо ертөнцийг гэнэн цайлган нүдээр харж хэнийг ч ялгалгүй хэнд ч муу саналгүй амьдралын бартаа бүрийг даван туулж… Харин би хүүхэд насны ариун ухаан хиртээгүй сэтгэлийг дээдэлж явдаг. Настай эмээ минь хүртэл хүүхэд шиг сэтгэлтэйг бид мэднэ. Би найзууддаа бид сэтгэлдээ үргэлж жаахан хүүхдүүд шүү, эргээд тэр хэсэгхэн хоромд өнгөрөөд мартагдсан хүүхэд насаа хаая нэг эргэж харж түүнээсээ эрч хүч сайхан бүхнээ бутсааж авч байя гэж хэлмээр байна. Агуу сэтгэлийн ард агуу бүтээл нуугдаж байдаг шүү найзуудаа. ... хэн ;)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment