...
Чиний гэх сэтгэлийн гүнд орших зүйлээ
Чиний өмнө задгайлж үл чаднам
Төгсгөл нь үл ойлгогдох магад тэр зүйлээс
Хариу олдохыг хүсэх ч юмуу, мэдэхгүй
Үгүй гэж олон жил өөртөө хэлж ирсэн ч
Цаг хугацаа батлаад байна шүү дээ
Чи тэнэг үү
Тиймээ би тэнэг юм шиг байна
Утгагүй амьдралаа мартахыг хүслээ...
Зүрх сэтгэлээ чиний өмнө нээхээс
Үүрдийн амьдралдаа өвчин болгохыг илүүд үзнэм
Түүнд өчих зориг үгүй бол
Түүнийг хайрлах зүрх байна уу?
Тиймээ байна
Зүрх байна
Тэгвэл энэ миний шийтгэл үү
Ирээдүйг би хардагч болоосой
Ирээдүйг би сохороор харж байна
Шинэ амьдрал минь өөр агуу
Зүйлрүү тэмүүлдэг болгоно оо
Уйлахгүйгээр зүрхэндэх өвчнөө эмнэх юмсан
Гомдолгүйгээр түүнийг мартах юмсан
Өчүүхэн бодолтой
Өөртөө итгэлгүй
Муугаар хэлбэл Аймхай нэгэн
Өөрийгөө зовоодог
Хэнээс ч илүү үүнийг ойлгох юмаа
Магад тэгээд тэр нь илүү юм шигээ
Тэгээл би тэнэг юм...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment