Хоёр дэхь өдөр Бидний хэсэг нөхөд цааш явсаар л байв. Хавтгай тэмээний биологи судладаг судлаачид байсан тул санаа үнэндээ зовохгүй байлаа. Зам зуур хар сүүлт, хулан, аан тэгээд нэрийг нь мэдэхгүй шувуунууд хаа сайгүй загийн шугуйнууд, эхний хэдэн өдөр бол өдөр шөнөгүй явган шуурга болоод жинхэнэ нусаа хацартаа нааллаа даа.... бид Атас, Ингэс нурууний урд хэсгээр эрэлээ үргэлжлүүлсэн эхний 3 өдөр огт тэмээ тааралдсангүй ээ. 4 дэх өдөр цасан шуургатай байсан би өнөөдөрөөс өөр өдөр таараасаа аа энэ өдөр дэндүү муухай байлаа. Бидний ажилд туслахаар газарчин, тэмээчин байгаль хамгаалагч гэсэн гуншинтай 2 хүн хавтгайн буурыг ойртуулахын тулд торомтой ингэ хөтлөж биднийг говь руу гарахаас өмнө явсан хүмүүстэйгээ тааралдав.
Monday, April 28, 2008
Цааш
Wednesday, April 16, 2008
Эхний өдөр
Эхний хоноглосон газар Нэгэн хавцал байсан (эхний зураг) маш их гашуун сухай ургасан газар хоолой байсан, за тэр гашуун сухайны утаа гэдэг бол нүд бол улцайсан улаан л юм болдог юм байна лээ хэхэхэхэ....
Би дотороо хөвөнтэй дотортой, гадуураа бас хөвөнтэй (хуучны орос цэргийн хөнжил) хөнжилтэй байсан юм. Тэгээд манай тогооч эмэгтэй бидэнд хээрийн утаа ханхалсан сайхан цай чанаж, сайхан мах нь ихтсэн шөлтэй хоол хийж бидэнд өгөв. Бид хоол хийх хооронд майханаа барив. Эхний майхан манай хоёр шонхорынх, дараагийнх нь бид нарынх, буур арынх нь манай газарчид болон тэнд судалгаа хийдэг хүнийх
Би дотороо хөвөнтэй дотортой, гадуураа бас хөвөнтэй (хуучны орос цэргийн хөнжил) хөнжилтэй байсан юм. Энэ яагаад хөнжил яриад байгаа юм бол гэж битгий бодоорой. Дулууан хувцас гэдэг бол хөдөө тэр 12 сарын ид хүйтэнд чухал байсан. Бид хоолоо идчээд шууд унтахаар болсон, зуны нимгэн майханд тэгээд үүрээр даараад, нойр хулчив, даарсан гэж чихтэйхэн, тогооч эмэгтэй босч гал түлсны дараа бослоо. миний голд хүйтэн орчоод, бээрсэн ялаа шиг юм сууж байсан чинь намайг асран хамгаалагч, сургагчаар маань явж буй профессор маань илүү хөнжилөө өгөөд, битгий сэтгэлээр унаа гэж хэлээд инээв....
Monday, April 14, 2008
ЗАМД
Sunday, April 13, 2008
Хөдөө явсан тэмдэглэлээс........
Би та бүхэнд 2 жилийн өмнө нэгэн судалгааны багт орж ажилласан тухайгаа энд бичмээр санагдлаа та бүхэнд таалагдах байх байх гэж бодож байна.
Энэхүү судалгааны ажил нь Их Говийн эзэн, Шүхэр зүйл болгон үздэг хавтгай тэмээнд сансарын дохиололтой хүзүүвч зүйх ажиллагаанд оролцсон нь миний хувьд их ховор хувь байсан юм. Энэ ажилд би их сохор азаар явсан юм. Миний оронд нэг эмэгтэй явах байсан боловч эрүүл мэндийн байдлаас болж явах боломжгүй болоод би томилогдон ажиллах болсон, тэр үед би бас магистраа хамгаалах: хөдөө явах гээд бөөн ажил давхцаж билээ. Тэгээд 2005 оны сүүлчээр өвлийн ид хүйтэн үед явахаар томилогдов. Энэ ямар учиртай юм вэ гэхээр уг зэрлэг амьтны орооны үетэй давхцаж байгаа энэ үедээ хавтгай тэмээ сүрэглэдэг. Бусад үед ингэн тэмээ, ботго, тором бөөнөөрөө, буур нь дангаараа салаад өвөл ес эхлэх үед нөгөө айхтар үржлийн дааварууд нь ялгараад үржилд ордог. Хахаха..