Ингээд 11 сарын 30 өглөө (өглөөний 10 цагийн үед) эртлэн гарч хотоос гарах ёстой, гэж намайг сандаргав. Би ямар урд нь хөдөө явж сураагүй биш гэж бодоод л машинд нь суугаад хүлээгээд байв эндээс ийм юм авна, тэндээс ийм юм авна гээд цуг явах 2 биологич машинтай хотын төвөөр жаал зугаалав. Бидний ажилд туслахаар Герман, Австралиас 2 олон улсын экспертүүд томилогдон ирэв ээ. Бас тэр 2-ыг буусан буудлаас (нэрийг нь санадаггүй ээ) нь авч хороололын “Номин”-оор хоол хүнсээ цуглуулаад оройны 16 цагийн үед хотоос хөдлөв. Эхний хоноглох газар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум (аймгийн төв)-д хоноод, маргааш өглөө 8 цагт цаашаа хөдлөөд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвд аймар жижигхэн сууринд ирж хоноглов. НҮБ-ийн экспертээр томилогдсон хүмүүсийг 60 км цагийн хурдтайгаар явдаг тэрнээс гарахаар л нөгөө 2 шонхор чинь жолооч руу маань том том хараад л хэхэ.Тэгээд маргааш өглөө 9 цагийн үед цааш хөдлөн Говь-Алтай аймгийн Баянтоорой суурин энэ гэхдээ сум биш тосгоны зохион байгуулалттай жижигхэн суурин байсанв Нарийн ногоо тарьдаг гэнэ лээ их л гое газар байсан. Тэгээд бид нарийг ирнэ гээд сайхан хоол хийгээд, загаар гал түлээд, дулаахан гэж, замд нилээд ядарсан тул л шууд л орондоо орчихлоо. Даарсан, ядарсан гэж чихтээхэн.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment