Wednesday, April 16, 2008

Эхний өдөр


За тэгээд маргаашнаас нь ажлын хэсгээр цугларч хуралдав, хотоос нийт 5 хүн очсон дээ нь нэг биологич, 2 газарчин, ингээд нийлээд, аан бас тогооч нэг эмэгтэй явсан манай говьд ажиллах ажлын хэсэг бүрдэх нь тэр дээ хэхэ… Нийт 3 машин явахар болсон, нэг машинд газарчин, нэг 2 биологич (хотоос очсон нэг, тэнд судалгаа хийдэг нэг залуу), нэг машинд хүнсээ ачаад, тогооч маань суусан, би пургонд 2 экспертээр ирсэн хүнтэй, нэгэн биологичтойгоо цуг сууллаа. Хооронд радио холбоотой явсан.
Эхний хоноглосон газар Нэгэн хавцал байсан (эхний зураг) маш их гашуун сухай ургасан газар хоолой байсан, за тэр гашуун сухайны утаа гэдэг бол нүд бол улцайсан улаан л юм болдог юм байна лээ хэхэхэхэ....
Би дотороо хөвөнтэй дотортой, гадуураа бас хөвөнтэй (хуучны орос цэргийн хөнжил) хөнжилтэй байсан юм. Тэгээд манай тогооч эмэгтэй бидэнд хээрийн утаа ханхалсан сайхан цай чанаж, сайхан мах нь ихтсэн шөлтэй хоол хийж бидэнд өгөв. Бид хоол хийх хооронд майханаа барив. Эхний майхан манай хоёр шонхорынх, дараагийнх нь бид нарынх, буур арынх нь манай газарчид болон тэнд судалгаа хийдэг хүнийх ......

Би дотороо хөвөнтэй дотортой, гадуураа бас хөвөнтэй (хуучны орос цэргийн хөнжил) хөнжилтэй байсан юм. Энэ яагаад хөнжил яриад байгаа юм бол гэж битгий бодоорой. Дулууан хувцас гэдэг бол хөдөө тэр 12 сарын ид хүйтэнд чухал байсан. Бид хоолоо идчээд шууд унтахаар болсон, зуны нимгэн майханд тэгээд үүрээр даараад, нойр хулчив, даарсан гэж чихтэйхэн, тогооч эмэгтэй босч гал түлсны дараа бослоо. миний голд хүйтэн орчоод, бээрсэн ялаа шиг юм сууж байсан чинь намайг асран хамгаалагч, сургагчаар маань явж буй профессор маань илүү хөнжилөө өгөөд, битгий сэтгэлээр унаа гэж хэлээд инээв....

2 comments:

MNED said...

12 sard maihand honoj baidag ugui mon ih boh zurhee.

RIVER said...

khed khonoson geech hehe. 21 khonoson shu dee