Sunday, April 13, 2008

Хөдөө явсан тэмдэглэлээс........

Би та бүхэнд 2 жилийн өмнө нэгэн судалгааны багт орж ажилласан тухайгаа энд бичмээр санагдлаа та бүхэнд таалагдах байх байх гэж бодож байна.


Энэхүү судалгааны ажил нь Их Говийн эзэн, Шүхэр зүйл болгон үздэг хавтгай тэмээнд сансарын дохиололтой хүзүүвч зүйх ажиллагаанд оролцсон нь миний хувьд их ховор хувь байсан юм. Энэ ажилд би их сохор азаар явсан юм. Миний оронд нэг эмэгтэй явах байсан боловч эрүүл мэндийн байдлаас болж явах боломжгүй болоод би томилогдон ажиллах болсон, тэр үед би бас магистраа хамгаалах: хөдөө явах гээд бөөн ажил давхцаж билээ. Тэгээд 2005 оны сүүлчээр өвлийн ид хүйтэн үед явахаар томилогдов. Энэ ямар учиртай юм вэ гэхээр уг зэрлэг амьтны орооны үетэй давхцаж байгаа энэ үедээ хавтгай тэмээ сүрэглэдэг. Бусад үед ингэн тэмээ, ботго, тором бөөнөөрөө, буур нь дангаараа салаад өвөл ес эхлэх үед нөгөө айхтар үржлийн дааварууд нь ялгараад үржилд ордог. Хахаха..

No comments: