Monday, April 28, 2008

Цааш

Хоёр дэхь өдөр Бидний хэсэг нөхөд цааш явсаар л байв. Хавтгай тэмээний биологи судладаг судлаачид байсан тул санаа үнэндээ зовохгүй байлаа. Зам зуур хар сүүлт, хулан, аан тэгээд нэрийг нь мэдэхгүй шувуунууд хаа сайгүй загийн шугуйнууд, эхний хэдэн өдөр бол өдөр шөнөгүй явган шуурга болоод жинхэнэ нусаа хацартаа нааллаа даа.... бид Атас, Ингэс нурууний урд хэсгээр эрэлээ үргэлжлүүлсэн эхний 3 өдөр огт тэмээ тааралдсангүй ээ. 4 дэх өдөр цасан шуургатай байсан би өнөөдөрөөс өөр өдөр таараасаа аа энэ өдөр дэндүү муухай байлаа. Бидний ажилд туслахаар газарчин, тэмээчин байгаль хамгаалагч гэсэн гуншинтай 2 хүн хавтгайн буурыг ойртуулахын тулд торомтой ингэ хөтлөж биднийг говь руу гарахаас өмнө явсан хүмүүстэйгээ тааралдав.

No comments: